АН-ын ҮБХ-ны ээлжит хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.16-нд нийтлэгдсэн

АН-ын ҮБХ-ны ээлжит хурал болж байна

АН-ын ҮБХ-ны ээлжит хурал болж байна

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр /2022.04.16/ болж байна. Уг хурлаар шинээр ҮБХ-г зохион байгуулахаар гадна, улс төрийн зөвлөлөө эмхлэн зохион байгуулах гэнэ.

Уг хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “АН Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр нийт шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж 12 дугаар тогтоолыг баталсан.

Уг дүрэм батлагдахаас өмнөх АН-ын аль ҮБХ, улс төрийн зөвлөл нь хүчинтэй, хүчингүй гэх маргаан их явсан. Харин Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт гуравдугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэнээрээ энэ маргаан хууль зүйн хувьд бүрэн эцэслэгдсэн. Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт батлагдсан өдөр болох 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш АН шинэ бүтэц, зохион байгуулалтад орж явна. Шинээр ҮБХ болон улс төрийн зөвлөлөө эмхлэн зохион байгуулна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Үүнээс гадна АН-ын зүгээс төрийн ордонд мэдээлэл хийх үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “ОХУ-ын Элчин сайд Монголын дотоод хэрэгт оролцож, АН руу дайрсан нь санамсаргүй хэрэг биш. Х.Баттулга бас зэрэгцээд нам руу дайрсан. Энэ хүн бол Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэзээ ч зөвшөөрөхгүй. 1990 оны ардчилсан хувьсгалыг үгүй хийнэ гэж байвал санааны гарз гэж хэлье. Х.Баттулга аа одоо боль, залуучуудад зай тавьж өг” гэдгийг онцолж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж