“Оюутан цэрэг” хөтөлбөрт 479 залуус хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.16-нд нийтлэгдсэн

“Оюутан цэрэг” хөтөлбөрт 479 залуус хамрагдаж байна

“Оюутан цэрэг” хөтөлбөрт 479 залуус хамрагдаж байна

Оюутан цэргийн сургалтын явцтай Батлан хамгаалахын яамны сайд Г.Сайханбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар танилцлаа. 


Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тасалдаад байсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхэлжээ. Уг хөтөлбөр дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэл  хэрэгжих юм. Өмнө нь уг хөтөлбөрт жил бүр 70 гаруй их, дээд сургуулийн 500 гаруй оюутан хамрагддаг байжээ. Сургалтын явцтай танилцах үеэр сайд нар оюутан залууст хандан мэдээлэл өглөө.

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:

-Монгол Улс бол Үндсэн хуульд заасны дагуу улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг төрийн үүрэг гэж үздэг. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Манай улсад цэргийн алба хаах олон хэлбэр бий. Хугацаат цэргийн алба, оюутан цэргийн алба, цэргийн жинхэнэ алба гэх мэт. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин бол Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг гаднын зэвсэгт халдлага түрэмгийллээс хамгаалах үүргийг хүлээдэг. Оюутан цэргийн сургалт 2016 оноос хэрэгжиж байна. Цар тахлын улмаас оюутан цэрэг хөтөлбөр хоёр жилийн хугацаанд завсарлалаа. Энэ хугацаанд нийгэм, залуусын хүлээлт их байлаа.

Хэдийгээр 12 сарын хугацаанд цэргийн алба хаах хуультай боловч оюутан залуусаас шигшигдэж ирсэн залуус богино хугацааны эрчимжсэн сургалтыг даах, ачаалал даах, цэргийн мэргэжил эзэмших бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар 5200 залуус тус хөтөлбөрт хамрагдсан. Тус хөтөлбөрт хамрагдсанаар залуусын нийгэм, гэр бүлийн хандлага, асуудалд хариуцлагатай хандах, хууль журмыг ойлгож авдаг. Цэргийн нөхөрлөл хамгийн сайхан нөхөрлөл. Нэг насны дурсамж байдаг. Цэргийн албанд шантрах, няцах асуудал байдаг. Аливаа зорилго хэрэгжихэд сайхан байдаг. Олон залуусаас шигшигдэж орж ирсэн залуустаа сурлага, цэргийн албандаа хариуцлагатай хандана гэдэгт  итгэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

Эх орноо хамгаалж, цэргийн алба хаана гэдэг бол монгол хүн болж төрсний хамгийн том бахархал, гавьяа гэж боддог. Оюутан цэргийн бүртгэл эхлэхэд маш их хүсэлт ирсэн. 4000 гаруй хүүхдээс шигшигдээд 479 залуус тус хөтөлбөрт хамрагдахаар болсон байна. Оюутан цэрэгт хамрагдах хүсэл зорилготой байна гэдэг сайхан. Монгол Улсад 30 мянган оюутан байдгаас 18 мянга нь эрэгтэй. Үүний 4000 мянга нь тус хөтөлбөрт хамрагдах хүсэлт илгээнэ гэдэг үндсэндээ дөрвөн оюутан тутмын нэг нь тус хөтөлбөрт хамрагдаж байна. Өөрөөр хэлбэл залуусын хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байна. Өнгөрсөн хугацаанд 5200 оюутан залуус тус хөтөлбөрт хамрагджээ. Төгсөгчдөөс ажил олгогчид оюутан цэрэгт хамрагдсан эсэхийг түрүүлж хардаг. Хөдөлмөрийн зах зээлийн өнгөрсөн оны судалгаанаас харахад ажил олгогчид онц сурдаг гэхээс илүү төлөвшил, хариуцлагатай, бусадтай нэг баг болж чаддаг, бусдыгаа сонсдог чадварыг төгсөгчдөөс хардаг юм байна. Энэ чадварыг эзэмшсэн хүүхдүүд ажлын байртай болдог сайн жишээ байна.  Иймээс оюутан цэрэг хөтөлбөр бол амин чухал юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж