Ким Кардашиан хуучин нөхөр Канье Уэст өөрт нь хэт их дурласан тул дуучны карьераа умартаж, түүний стилист хийхэд бэлэн байдаг гэж ярьжээ.
Энэ долоо хоногт нээлтээ хийх "The Kardashians" цувралын удахгүй гарах анги дээр бүх зүйл тодорхой болно. Ким хувцасны шүүгээндээ "SNL" тоглолтод өмсөх даашинзаа хайж, найзтайгаа Каньегийн сонгож өгдөг байсан хувцасны талаар ярилцаж байгаа дүрс гардаг.
Тус хэсэгт Ким "Канье бүх зүйлээ орхиж, миний стилист болохын төлөө амьдралаа зориулахыг хүсч байна" гэж маш тодоор хэлэв. Дараа нь Ким болон түүний найз хоёулаа инээсэн юм. Гэхдээ энэ нь 100 хувь үнэний ёртой гэдгийг шүтэн бишрэгчид нь хэлнэ. Учир нь Канье Кимийг хувцаслах дуртай байсан.
Сонирхолтой нь Канье сүүлийн үеийн найз охид болох Чани Жонс, Жулиа Фокс нарын стилистийг хийж байв. Канье бүх найз эмэгтэйчүүдээ “Balenciaga”-гаар гоёх дуртай. Каньегийн сүүлд үерхсэн Жонс ч гэсэн Кимийн хэдэн сарын өмнө ‘Donda’ арга хэмжээнд зүүж байсан нарны шилийг зүүж байв.
Инстаграм дээр Ким, Пит, Тревор Ноа болон бусад хүмүүс рүү Канье дайрсны дараа Инстаграм түүний хаягийг хориглосон. Тэр цагаас хойш Канье нам гүм байгаа юм.
Эх сурвалж: TMZ
Холбоотой мэдээ