Сурагчид монгол хэл бичгийн материалтайгаа танилцаж болно

Хуучирсан мэдээ: 2022.04.16-нд нийтлэгдсэн

Сурагчид монгол хэл бичгийн материалтайгаа танилцаж болно

Сурагчид монгол хэл бичгийн материалтайгаа танилцаж болно

 хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн дүнг танилцуулахад дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна.

Өчигдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж, 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг энэ сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий монгол хэл, уран зохиолын 30 багш дүгнэж, оноожуулан 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан.

Монгол хэл бичгийн шалгалт

  • Эхний хэсэг нь тус бүр 2 оноо бүхий 10 асуултаас бүрдэх даалгавар
  • Хоёр дахь хэсэг тус бүр 5 оноо бүхий зөв бичих дүрэм, үндэсний бичгээр унших чадвар шалгасан задгай даалгавар
  • Гурав дахь хэсэг нь “Миний томоогүй үе” сэдвээр 200-250 үгтэй эсээ бичих даалгавар байв.

Шалгуулагч нийт 50 оноо авах ёстой. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо даваагүй таван мянган шалгуулагч байна. Босго оноогоо даваагүй болон өмнөх шалгалтад хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй бол 2022 оны тавдугаар сарын 7-нд дахин шалгалтад хамрагдаж дүн оноогоо ахиулах боломжтой. Шалгалтын бүртгэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хаягаар энэ сарын 20-ныг хүртэл болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж