Оросын телевиз дэлхийн Гуравдугаар дайн эхэлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.16-нд нийтлэгдсэн

Оросын телевиз дэлхийн Гуравдугаар дайн эхэлсэн гэв

Оросын телевиз дэлхийн Гуравдугаар дайн эхэлсэн гэв

ОХУ-ын төрийн телевизийн суртал ухуулагчид дөрөвдүгээр сарын 14-ний орой Украины цэргүүд Владимир Путины Хар тэнгисийн тэргүүлэгч хөлөг болох Москваг живүүлсний дараа дэлхийн Гуравдугаар дайн аль хэдийн эхэлсэн гэж мэдэгдэв.

"Россия 1" сувгийн хөтлөгч Ольга Скабеева "Украины буруутай үйлдлээс болж байлдааны хөлөг онгоц галд өртсөн" гэсэн Кремлийн албан ёсны зарчмыг баримталж, нөхцөл байдлыг дэлхийн Гуравдугаар дайн гэж нэрлэх боломжтой гэж мэдэгдээд оросуудад анхааруулав.  "Бид NATO-гийн эсрэг тэмцэж байгаа нь гарцаагүй" гэж нэвтрүүлгийн үеэр мөн онцолжээ.

Скабеева “Москва” хөлөг онгоц  живсэн нь 100 хувь дайн гарах шалтгаан мөн гэсэн ажиглагчдын дүгнэлтийг хүргэжээ.  Мөн Оросын эрх баригчид  "Бодох зүйл байхгүй, хариу өгөх ёстой" гэж Путиныг цөмийн зэвсэг ашиглах ёстой гэж үзэж байгааг телевизээр нэвтрүүлэв. Хэрэв цөмийн зэвсэг ашиглах бол Киев хотыг нэг удаа бөмбөгдөхөд бүх зүйлс дуусна гэв.

Оросын төрийн тусгай телевизийн "Время покажет" нэвтрүүлэгт барууны орнууд Украинд олон саяын зэвсэг нийлүүлж байгаа нь Киев их хэмжээний цуст, аймшигтай, огт санаанд багтамгүй өдөөн хатгалга явуулах болно гэж мэдэгджээ.

Хөтлөгч Олеся Лосева "Москва" живсэн нь батлагдсанаас хойш хэдэн цагийн дараа "Орос бол дэлхийн газрын зурагт байх зохисгүй улс, бүх оросуудыг зүгээр л газрын хөрснөөс арчих ёстой" гэж барууныхан үзэж байна гэж үзэгчдэд хэлэв.

Эх сурвалж:Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ТэнэглэлТэнэглэл
21
ХарамсалтайХарамсалтай
14
ХахаХаха
13
ЗөвЗөв
10
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж