Оросын арми Киевийн бүс нутгаас гарснаас хойш 900 гаруй энгийн иргэний цогцос олдсон гэж бүс нутгийн цагдаагийн газрын дарга Баасан гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Цогцост нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шүүх эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн гэж Андрий Ниебытов хэллээ. Тэрбээр мөн Шевченко тосгоны зарим хүний цогцсыг хэн болохыг нь тогтоогоод "Тэд орон нутгийн жирийн иргэд байсан, харамсалтай нь бас эрүүдэн шүүгдсэн ул мөр бие дээр нь байсан. Бид тэднийг буудсан байхыг харж байна" гэж нэмж хэлэв.
Буудуулсан хүмүүсийн зарим нь Оросын түрэмгийлэлд энх тайвныг хүсч, толгойндоо цагаан тууз зүүсэн байжээ.
Энгийн иргэд энх тайвныг хүссэн эсвэл хүүхэдтэй бол цагаан тууз, даавуу өлгөдөг байна.
АНУ-ын Эрүүл мэнд, хүмүүнлэгийн албаны Дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх газрын (ORR) хамгаалах байранд сүүлийн хоёр долоо хоногт Украины насанд хүрээгүй болон өсвөр насны хүүхдүүд харгалзах хүнгүйгээр АНУ-д нэвтэрч, ирсэн байна.
Насанд хүрээгүй хүүхдүүдийн ихэнх нь Мексик рүү нисч, АНУ-ын өмнөд хил рүү явсан гэж эх сурвалж мэдээлэв. Зарим тохиолдолд АНУ-д амьдардаг гэр бүлийн гишүүд нь тус хүүхдүүдтэй Мексикт уулзаж байв. Мөн АНУ-ын цагаачлалын албаныхан засгийн газрын бодлогын дагуу хүүхдүүдийг төрөл төрөгсдөөс нь хил дээр салгаж байсан тохиолдол бий.
АНУ-ын хуулийн дагуу насанд хүрээгүй хүүхэдтэй хамт байгаа хамаатан нь тэдний эцэг эх эсвэл АНУ-ын хууль ёсны асран хамгаалагч биш бол тус хүүхдийг хараа хяналтгүй гэж ангилдаг. Мөн АНУ өөрсдийн хяналтад авдаг байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ