Хүүхдийн мөнгийг он дуустал олгоно

Хуучирсан мэдээ: 2022.04.16-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг он дуустал олгоно

Хүүхдийн мөнгийг он дуустал олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралданаар хүүхдийн мөнгийг он дуустал олгохоор боллоо. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хүүхдийн мөнгө он дуустал бүрэн олгох буюу хуримтлалтай хүүхэд бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулах, хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэл төсөвт болон газрын тос, уул уурхайн компаниас бусад бүх хэлбэрийн байгууллагын шимтгэл төлөгч Монгол Улсын иргэний 50 хувийн шимтгэл төлөлтийн буцаалт.  Энэ бодлого нь шимтгэл бууруулах гэхээсээ төсвийн татаас байгаа юм. Угтаа иргэний шимтгэл төлөлт бүрэн дүнгээр бүртгэгдэнэ, харин төр төсвөөс 50 хувийг буцаан нөхөн олгоно.

Мэдээж энэ бол түр зуурын арга хэмжээ бөгөөд төрөөс 270 тэрбум төгрөгийн төсвийн татаас олгоно. Урт хугацаанд шимтгэл бууруулах бус, харин бодит хуримтлал үүсгэе. Тэтгэврийн шимтгэлийн хоёр  хувийг энэ жил татаас хэлбэрт оруулж байгаа бол цаашид реформдоо ашиглая” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж