Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах “Маршал таун” хотхоны оршин суугчдад олон жил гарц, орцны асуудал тулгарсаар иржээ. Тус хотхоны гарц, орцны дутмаг байдлаас үүдэн эд ачааллын цагт түгжрэл үүсэх цаашлаад хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэх зэрэгт заавал хотхоноо бүтэн тойрох шаардлага үүсдэг. Түүнчлэн гэнэтийн осол аваар болон галын аюулын нөхцөлд тусламж үзүүлэх бололцоогүй байгаа аж. Мөн анхны
ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар хойд талын зам руу харсан хоёр гарц орцыг хийхээр ажлын зурган дээр төлөвлөсөн боловч өнөөдрийг хүртэл хаалттай байсан юм. Иймд тус хотхоны 2000 гаруй өрхийн 5000 орчим оршин суугчид 2017 оноос хойш ерөнхий төлөвлөгөөнд тусгасан зургийн дагуу гарц орцыг нээж өгөх хүсэлтийг нийслэлд удаа дараа тавьжээ.
Үүний үр дүнд Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ гарсан шийдвэрийг гүйцэлдүүлэхээр ирсэн боловч эсэргүүцэлтэй тулгарчээ. Учир нь “Хурд” группын барилга дээр ажиллаж байсан ажилчид уг гарц орцны ажлыг эсэргүүцсэн зогссон байна. Энэ нь тус гарц, орцыг нээснээр “Хурд” группын тавьсан замаар явах учир гэсэн боловч нотлох бичиг баримт үзүүлээгүй байна. Цаашлаад 5000 оршин суугчдын эрх ашиг хоёр компанийн зөрчлөөс үүдэн хохирохийг иргэд хүсэхгүй байнга гэдгээ илэрхийлсэн юм.