зохион
байгуулах боломжтой юу?
За өнөөдөр би өөрийн нэгэн санааг та
бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Олимпийн наадам гэдэг анх 1896 онд
Грекийн Афинд зохион байгуулагдаж 14 оролцож байсан бол өдгөө хүн
төрөлхтөн, дэлхий дахиныг нэгтгэсэн аугаа том наадам болон өргөжжээ.
Өнөөдөр олимпийн наадмыг зохион байгуулсан улс орон, хот нь өөрийн
хөгжил дэвшилээ дэлхий дахинд гайхуулж, наадмыг зохион байгуулахын төлөө
өрсөлдөөн маш ширүүн болж байна. Өнөөг хүртэлх зуны олимпийн 29
наадмаас дэлхийн дайнуудын улмаас 1916 оны Берлин, 1940 оны Токио, 1944
оны Лондонгийн олимд зохион байгуулагдаагүй түүхтэй. Өвлийн олимпын
хувьд 20 наадмаас мөн л 1940, 1944 оны олимпууд зохиогдоогүй ба XXI
өвлийн олимп Канадын Ванкувер хотод ирэх оны 2-р сард зохион
байгуулагдах гэж байна. Олимпийн наадмуудын ихэнх нь Европ тивд
зохиогдсон бөгөөд зуны олимп Ази тивд 3 удаа буюу 1964 онд Японы Токиод,
1988 онд БНСУ-ын Сөүл хотод, 2008 онд Бээжин хотноо явагдсан. Харин
1972 оны Японы Саппоро, 1998 оны Наганогийн олимпууд Ази тивд болсон.