АТГ: Орон сууцны газар дээр цэцэрлэгт хүрээлэн барихаар болсон

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

АТГ: Орон сууцны газар дээр цэцэрлэгт хүрээлэн барихаар болсон

АТГ: Орон сууцны газар дээр цэцэрлэгт хүрээлэн барихаар болсон

Авлигатай тэмцэх газар нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт, явган хүний гарцанд тулган 16 давхар ажилчдын орон сууц барьсан нь олны шүүмжлэлд өртөж буй. Уг барилгыг барьсан газрын эзэмшигчээр Авлигатай тэмцэх газар төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын бүртгэлтэй бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр авсан байна.

Авлигатай тэмцэх газраас энэ барилгын талаар тайлбар өгөхдөө "АТГ нь анх албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд хямд үнэтэй, тохилог, ажилчдын орон сууц барихаар төлөвлөж, 2012 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар газар олгогдсон боловч уг газарт цэцэрлэгт хүрээлэн барихаар болсон тул газрын байршлыг өөрчлөн олгохоор шийдвэрлэж, тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Уг газрын оронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц барих зориулалтаар 2019 онд олгосон газарт одоо ажилчдын орон сууц баригдаж байна.
Байгууллагын албан хаагчдаас авсан орон сууцны эрэлт хэрэгцээ, шаардлага, амьдарч буй нөхцөл байдлын судалгааны үндсэн дээр түрээсийн байр, галлагаатай хашаа байшинд амьдардаг залуу гэр бүл болон тус байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа албан хаагчдыг хамруулан, албан хаагчид өөрсдөө гүйцэтгэгч компанитай захиалгын гэрээ байгуулан орон сууц бариулж байна.
Төлбөрийн хувьд албан хаагч нь өөрөө урьдчилгаагаа төлж, банкны зээлд хамрагдаж байгаа.
Байрыг төсвийн хөрөнгөөр бариулаагүй, газрын зориулалт ч өөрчлөгдөөгүй. Авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай зэрэг гадна тохижилтын ажил арын талбайдаа энэ жилдээ үргэлжлэн хийж дуусна. Барилгын норм, дүрэм журам зөрчигдсөн эсэх талаар хотын захиргаанаас мэргэжлийн хүмүүс нь албан ёсны тодорхой тайлбар, тодруулга өгөх байх. Зах зээлийн үнээс доогуур, аливаа ашиг шингээгүй бодит үнээр орон сууц бариулж албан хаагчдынхаа хүндрэлтэй байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг жишиг төрийн аль ч байгууллагад байдаг. АТГ нь байраар бизнес хийсэн, хууль зөрчиж барилга бариулсан явдал байхгүй" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
92
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж