“ЭОТ” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат “Эл Теньентэ” уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

“ЭОТ” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат “Эл Теньентэ” уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

“ЭОТ” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат “Эл Теньентэ” уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

“Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат 03 дугаар сарын 31-ний өдөр Чили улсын төрийн өмчит “Коделко” компанийн “Эл Теньентэ” далд уурхайд ажиллаж, зэс хайлуулах үйлдвэр, далд уурхайн төлөвлөлт, үйл ажиллагааны хяналтын талаар туршлага солилцлоо.

Тус томилолтын хүрээнд “Коделко” компанийн Түншлэлийн стратеги хариуцсан захирал Кристиан Скийл, Хамтарсан, охин компаниудын асуудал хариуцсан захирал Родриго Баррера, Чилийн уул уурхайн консулын гүйцэтгэх захирал Карлос Урэнда болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж төрийн өмчит компанийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, уул уурхайн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцан тохиролцлоо.

Дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн 28 хувийг Чили улс дангаараа бүрдүүлж сүүлийн 30 жил зэсийн үйлдвэрлэлээр олон улсад тэргүүлж байна. Чилийн “Эскондида”, “Коллахауса”, “Эль Тэньентэ” гурав нь дэлхийн тэргүүлэгч 6 уурхайн тоонд багтдаг бөгөөд тэдгээр томоохон уурхайн нэг болох “Эл Теньентэ” нь 1819 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн 200 жилийн арвин түүхтэй орд юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж