“Дэлхийн зэсийн чуулга уулзалт 2022” арга хэмжээ боллоо

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

“Дэлхийн зэсийн чуулга уулзалт 2022” арга хэмжээ боллоо

“Дэлхийн зэсийн чуулга уулзалт 2022”  арга хэмжээ боллоо

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат болон  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтнууд 03 дугаар сарын 28-ны өдрөөс 30-ны хооронд Чили улсын Сантьяго хотод “Дэлхийн зэсийн чуулга уулзалт 2022” арга хэмжээнд оролцлоо.

Дэлхийн зэсийн чуулга уулзалт нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн томоохон зэс олборлогч компаниуд, зарим төрийн албаныхан оролцон уул уурхай тэр дундаа зэсийн салбар дахь бодлого зохицуулалт, менежментийн тухай санал, туршлагаа солилцдог билээ.

“Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор “Дэлхийн зэсийн чуулга уулзалт” нь 2020 оноос цахимаар явагдаж байсан бол энэ жилээс оролцогчид цахимаар болон өөрийн биеэр оролцохыг сонгох боломжтой болсон нь онцлогтой байлаа.

Энэ жилийн илтгэгчид өөрийн компанийн өнөөгийн байдал, ирээдүйн алсын хараа болон өөрийн улс орны уул уурхайн салбарын онцлог, зэсийн олборлолт, зэсийн баяжмал, түүний эрэлт зэрэг зэсийн салбарт анхаарал татсан сэдвүүдийн хүрээнд танилцуулга бэлтгэн нийт оролцогчдод хүргэлээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж