УИХ-ын гишүүд: Дэд сайдууд, зөвлөхүүдийг цомхотгоё! | News.MN

УИХ-ын гишүүд: Дэд сайдууд, зөвлөхүүдийг цомхотгоё!

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд: Дэд сайдууд, зөвлөхүүдийг цомхотгоё!

Засгийн газар өнөөдөр төсөвт тодотгол хийх асуудлаар хуралдаж буй. Энэ долоо хоногийн МАН-ын бүлгийн хурлаар гишүүд төсөвт тодотгол хийх асуудлыг дэмжсэн. Дээрх асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Засгийн газраас төсөвт тодотгол хийх буюу шаардлагагүй хөрөнгө оруулалтыг царцааж, хүн амынхаа хоол хүнс өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй байх тал дээр анхаарч, төсвийн таналт хийе гэдэг асуудал яригдаж байна. Нийтдээ 200 тэрбумын асуудал яригдаж байна. Тэгэхээр төсөв нэлээд танагдана гэсэн үг.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Төсвийг тэлэх биш хэмнэлтэй бодлого явуулах ёстой. Бид 2.4 их наядын төсвийн алдагдалтай. Үүнийг балансжуул гэж байгаа юм. Төсвийг алдагдалгүй батлаад тодотголоо оруулаад ирэх хэрэгтэй. Ингэж байж бодит өөрчлөлт болно.

Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Их тэнгэрт нь  түгжиж, тэнд нь ажлыг хийлгэдэг байя. Засгийн газар нь хотоосоо гарч, УИХ нь төрийн ордонд байя.

Үнэтэй байшингаа бүгдийг нь зарчих. Хэмнэлтийг дээрээсээ эхэлж олон зөвлөхүүдээ хязгаарлая. Дэд сайдуудыг цомхтгох хэрэгтэй. Магадгүй бага зардалтай юм шиг боловч хандлагын том өөрчлөлт шүү дээ. Урсгал зардлыг тана, үр ашиггүй байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгах ёстой.  Зоримог ажил хийж байж үр дүн гарна.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-МАН-ын бүлгийн хурлаар төсвийн тодотголыг ярьсан. Олон гишүүн төсвийн тодотгол хийхийг дэмжсэн. Гэхдээ УИХ-ын гишүүдэд тойрогтоо шийдэх асуудал байгаа. Тойргоо услах мөнгө хэмээн шүүмжлээд байдгийг буруу гэж боддог. Өөрөөр хэлбэл тойрог буюу сум дүүрэгт хүмүүс амьдарч байгаа. Тэнд эмнэлэг, сургууль, боловсролын орчин, соёлын төвийг бүгдийг нь сайжруулах шаардлага бий. Төсвийн тодотгол хийхийг МАН-ын бүлгээр дэмжсэн ч муу хэлэгддэг гишүүдийн тойрогтоо бүтээн байгуулалт хийх дөрвөн тэрбумыг танах байр суурийг гишүүд илэрхийлсэн. Гишүүдийн мөнгө гэж юу байх вэ дээ. Гишүүд тойрогтоо сургууль, цэцэрлэг, зам тавьж байгаа. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэгт дээрх асуудлыг ярих байх. УИХ-аар ирэх долоо хоногт энэ асуудал яригдана. Зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төсвийг танаад ирэх жил рүү тавьбал их хэмжээний хэмнэх боломж гарч ирнэ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР:

-2022 онд эдийн засагт тулгамдаж буй гол асуудал бол үнийн өсөлт. 2021 онд 2022 оны төсвийг ярьж байхад УИХ дээр гишүүд дээрх асуудлыг хөндөж ярьсан. Бид энэ онд нөхцөл байдлаа бодитой дүгнэх ёстой. Урд хөршид цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан хил дээрх нөхцөл байдал сайжрахгүй байна. Мөн Украинд болж буй асуудлаас үүдэн гадаад худалдааны хүндрэл бэрхшээл тодорхой хугацаанд үргэлжлэх төлөв харагдаж байна. Тэгэхээр 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтийг өөрчилж байна. Тиймээс залуусын жагсаалд гол яригдаж байсан асуудал нь үнийн өсөлт байсан. Үүнтэй холбоотой төсөвт тодотгол хийхийг бүлэг дэмжсэн. Төсөвт тодотгол хийж буй шалтгаан нь ам.доллар, төгрөгийн ханш дээр ирж буй дарамтыг бууруулах ёстой. Их хэмжээний эрэлт бий болговол хоёр төрлийн бэрхшээлийг эдийн засагт бий болгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Найрагч хүү 2022-04-15 202.179.21.194

Найрагч хүү нөгөө 17 боодол 1 төгрөг гд чарлаад байдаг бичлэгээ одоо л үзэх хэрэгтэй байна даа

Avatar

Teever!!!! 2022-04-15 66.181.187.242

Teeverin asuudliug shudchihvel une shuud l buurhaar baina. Iiim engiin asuudal bhad hench yuch yarihgui bganbe

Avatar

Зочин 2022-04-15 202.9.46.110

Дэд сайд , төрийн нарийн гээд энэ 2 сонгуулиар шагнал болгож гаргаж ирсэн тушаал , татан буулгах хэрэгтэй намлаа хандив өгсөн гээд шагнасан тушаал шүү дэ

Avatar

Зочин 2022-04-15 122.201.31.44

Үхсэн ацны тойрог вэ новшоо

Avatar

Дорж 2022-04-15 176.232.61.101

Сайхан санал байна

Avatar

Зочин 2022-04-15 64.119.23.179

Архангайн эргүү ац мөнхбат бас тойрогт хувиарлах мөнгийг танах хэрггүй гэж шааж байх чинь хусах юмнаас нь хасагдах гээд боож үхэхнээ

Avatar

Пүүжээ 2022-04-15 139.5.216.43

Манай 11 жил яаманд ажилласан нэг найз хэлэхдээ дэд сайд нараа зүс таних, нэрийг нь мэдэхээс цаашгүй гэсэн. Энэ хугацаанд нийт 4 дэд сайд солигдсон гэсэн. Аль нь ч ажилд нь нэмэр ч болохгүй нэг хүн төрөөс цалин аваад л, туслах, жолооч, утас унааны зардал аваад л, хааяа нэг харагдаад л явж байдаг гэсэн.

Avatar

ЧИНГИС 2022-04-15 49.0.144.76

ДЭД САЙД, ЗӨВЛӨХҮҮДИЙН ЗАРДАЛ ИХ ХЭМЖЭЭТЭЙ БИШ, ЦОМХОТГОВОЛ ХЭДХЭН ТӨГРӨГ ХЭМНЭНЭ. ХАРИН ТӨР ХЭВИЙН АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ, ХҮЧГҮЙ БОЛЖ ЛУЙВАРЧИД, ГАДНЫ ДОТОР ДАЙСНУУДЫН ӨГӨӨШ БОЛНО. МОНГОЛЫН ТӨР УЛАМ ХҮЧТЭЙ БОЛОХ ЁСТОЙ!!

Avatar

Зочин 2022-04-15 64.119.17.187

Дэд сайд, агентлагийн орлогчуудаасаа эхлэвэл үнэмшилтэй,

Avatar

Пүрэв 2022-04-15 103.26.195.187

Тэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэмээх дуугай ноцдог нохой шиг юм байна аа. Хаана ч явсан балагтай, хорчин байна аа. Орох орохгүй юм гэж түүнд алга. Дарханыг самарсан. Говь-Алтайн хүүрнүүд мэддэггүй бололтой. Хууртаад худраг таигдаад ирэхээр ойлгож байгаа биз. Говь-Алтайн Дүнхүү Амгаатай нийлээд хөл хөлөөрөө, жороо нь жороогоороо самарч явна. Алтай юм хийсэн УИХ-ын гишүүн Раднаасэдийг энэ 2 нийлээд ил далд үргэлж муулна. Удахгүй энэ 2 нэг нэгнийгээ мурих биз дээ. Энэ бол үнэн төрх билээ.

Avatar

123 2022-04-15 139.5.216.43

Тэр үед сайд байгаад Дарханы замыг мордохын хазгай болгосон. Хогийн гар.

Avatar

Зочин 2022-04-15 202.55.188.44

bitgii hutsaa harin ch yum hiisen hun shuu

Avatar

Зочин 2022-04-15 139.5.216.183

Чиний долоодог б**с юу хийсэн бэ? Нэрлээд байдаа долоогчоо

Avatar

Зочин 2022-04-15 99.224.160.146

Цагдаа тагнуул хил онцгой гээд бүх тэргүүн дэд гээд баахан хурагдаа нарыг бас багасгах хэрэгтэй нэг л дэд орлогч байвал болоо биш үү энэ цагдаад дүүргийн цагдаагийн газрын дарга ямар хэрэг байна дүүрэгт цагдаагийн хэлтсийн дарга нар гэж бас байна өмнө нь дүүрэг аймагтаа хэлтсийн дарга нартай болоод л байсан байх арай аймагт л тэргүүн дэд дэд дарга нар алга байх шиг байна ийм балай давхардалаа больмоор доо цагдаа нийслэлд мөн баахан дэд дарга нар цагдаад. 60 ухнатай

Avatar

Зочин 2022-04-15 103.212.116.128

Хэдэн дэд сайд, зөвлөхийг хасаад ганц тэрбум хэмнэж чадахуу, Төрийг хүчгүйдүүлэх бодлого хэнд хэрэгтэй юм бол

Avatar

Сараа 2022-04-15 64.119.27.204

Хийх ажилгүй энэ олон хоолны савыг бид тэжээж дийлэхгүй байн штээ

Avatar

Зочин 2022-04-15 213.87.138.96

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-04-15 202.126.88.193

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД, ОНӨААТҮГ-УУД , УДИРДАХ ГАЗРУУД АГЕНТЛАГУУДАД АЛБАН ТУШААЛЫН ДАВХАРДАЛТУУД МАШ ИХ ЮМ БИЛЭЭ ‼️ НЭГ Л АЖИЛ ДЭЭР 4-5 ХҮН ЗЭРЭГ ЗЭРЭГ ГАРЧ ИРЭЭЛ ЯАХ ГЭД БГАА НЬ МЭДЭХГҮЙ ӨДРИЙГ БАРЖ ЯДАЦГААНА…..БАС ӨӨРТӨӨ АЖИЛ & АЛБАН ТУШААЛ ЗОХИОСОН, БААХАН ХУРГАН ДАРГА НАР…….АЖИЛ ХИЙНЭ ГЭЖ ӨДӨРЖИН ЯЛИХГҮЙ ҮЙ ОЛОН ЗӨВШӨӨРӨЛҮҮД, ЦОХОЛТ, АЛБАН ТООТУУД ДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ САРААЧИЖ СУУДАГ ….‼️

Avatar

Зочин 2022-04-15 66.181.188.226

Төр засгийнхаа орон тоог бүрэн цомхотгол л доо. Орон тоогүй шахуу, ажил хийх чадваргүй ,хоёрын хооронд, хагас алсан могой шиг үлбийсэн амьсгаа байхын оронд. Төр ийм арчаагүй байх нь АН-ын хулгайчидад л хэрэгтэй биз. Харин ард олны эрх ашигт бол хортой. Төр зохих төвшинд ажиллаж байж ажил явна, улс орон урагшлана.

Avatar

Зочин 2022-04-15 223.38.86.211

za ene munkhbat bol bolitson deer dee

Avatar

Монголын төлөө 2022-04-15 203.23.49.49

Жүжиг тавихаа зогсоож УИХ-ын гишүүдийн тойргоо усалдаг олон тэрбумын зардалаа хас. УИХын гишүүд сайд дарга нарынхаа бензин , утасны зардал, орон байрны зардал, хууль санаачилсаны урамшуулал, хоолны зардал , гадаад , дотоод томилолтын зардал,эмчилгээ үйлчилгээний зардал зэргээ хас,олон туслах нарийн бичиг, төлөөлөгч, жолоочийн орон тоогоо хас. Орлогч сайд, агентлагын орлогч дарга нарынхаа орон тоог хас. Яамны бүтэцэд байх боломжтой агентлагуудаа татан буулга. Түүнээс хэдэн жип унахгүй болох , хэд

Avatar

зочин 2022-04-15 192.82.83.123

УИХ гишүүний 4 тэрбумыг зогсоож орон нутагтнь өгөөч Татварын мөнгөөр л орон нутагтаа нэр нүүр олох гэсэн арчаагүй заль мэх

Avatar

Зочин 2022-04-15 64.119.19.45

МАНАЙ АНЫ АЛТАН ХАРААЦАЙНУУД ЮМ ҮЗЭЭГҮЙ ЮМ ШИГ ОЛУУЛАА БОЛЖ АВААД ХӨНДИЙ ТОГОЙГООР ТӨРИЙН АЛБЫГ ДҮҮРЭН ОРКУУДААР ДҮҮРГЭЖ ОРХИСОН ДЭЭР НЬ МАНАН ЗАЛГУУЛААД МАНЫХАН ТӨРИЙН АЛБЫГ ДҮҮРГЭСЭН НЬ ОДОО Л ЗАСРАХ ЯНЗТАЙ

Avatar

Уншигч 2022-04-15 202.126.89.211

Тойрогт мөнгө хувиарлаж байгаа нь туйлын буруу.гишүүн гэж жижиг төсөв хувиарладаг болж байна.энэ мөнгө ямарч үр ашиггүй зарцуулалттай хөрөнгө.улс нэгдсэн төсөвтэй,нэгдсэн хөрөнгө оруулалтай төлөвлөгөөтэй байж хөгжинө.тойрогт хувиарлаж байгаа мөнгө бол гишүүд өөрсдөө хахууль авч байгаа хэрэг.тэртэй мөн тойрогт ажиллах мөнгө хоёр зуу гаран сая төгрөг авч үрэн тараг хийж байгаа шүү.хэмнэлтээ эндээс эхлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-04-15 202.21.109.66

Тойргоо услах мөнгө хэмээн шүүмжлээд байдгийг буруу гэж боддог…гэж нөгөө 17 боодол чинь ярьж байна. Та нар хууль батлаж хэрэгжүүлэлтэнд хяналт тавьж л ажиллах болохоос тухайн сум аймгийн засаг ноён биш шүү дээ Тойрог тойрог гээд л үхчих гээд байх юм хэдхэн хүний саналаар гишүүн гэгч болчихоод хэмжээгүй эрх мэдэлтэнгүүд болчихоод байгаам биш үү

Avatar

Зочин 2022-04-15 192.82.68.68

Дэд сайдуудыг цомхотгох нь зөвөө. байр машин цалин авилга гээд маш их хөрөнгө зардаг.

Avatar

Зочин 2022-04-15 192.82.68.68

Залуучууддаа баярлалаа. Нийгмийн сүлжээнд баярлалаа. МАНгарууд цочирч эхэллээ.

Avatar

Зочин 2022-04-15 142.79.202.93

Хуралдсаар байтал түрүүчээсээ яах гэж жагссанаа ч мартах нь

Avatar

Иргэн 2022-04-15 202.126.89.224

Гишүүний 4 тэрбумын дор хаяж 10 % нь гишүүний халаасанд ордог байх. Тийм хэрэгтэй юм бол аймгийн төсөвт нь нэмээд өгчих. Хагасыг халаасална, нэг юм хийлгэчих ээд өөрөө мөнгө гаргасан юм шиг тууз хайчилна

Avatar

Иргэн 2022-04-15 66.181.161.14

Тэр Мөнхбат: гишүүдэд олгох 4 тэрбумыг тануулахгүй гэсэн санаа хэлж орон нутагт нэх их санаа тавьсан амьтан Өгийнуурын гүүрийг үндсэндээ 6 жил барьж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд ажилладаг амиа бодсон УИХын гишүүдэд улсын төсвөөс мөнгө олгодгийг болих хэрэгтэй.

Avatar

Irgen 2022-04-15 103.26.193.84

Ded saidiin hereg bna u da. Bolovsroliin ded said shig hun bol hereg bhgui de.

Avatar

Иргэн 2022-04-15 103.136.254.8

Хэдэн сайд цомхотгоод яахавдээ. Өөр дорвитой ажил хийлдээ. Төрийн өмчит жижиг компаниудыг хувьчилж зарж дуусгах. Төрийн комданиудыг тендерт бүү оруул.

Avatar

Зочин 2022-04-15 66.181.191.172

Гишүүдийн 4 тэрбумаар хөрөнгө оруулалт хийдэг юм бол түүнийг жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд нэр заан тусгах хэрэгтэй.
Гишүүд энэ хөрөнгөөр өөрийнхөө хөрөнгө халамжаар хийгээд байгаа юм шиг ойлголтийг сонгогчдод өгч дараагийн сонгуулийнхоо замыг засдагийг болиул. Хөрөнгө оруулалтын батлагдсан зураг төсөвгүй , тендэргүй гүйцэтгэдэг хахуул авилгалын үүд хаалга шүү

Avatar

Зочин 2022-04-15 66.181.179.16

ИЛҮҮ ШАТ ДАМЖЛАГА- ДЭД САЙДУУДАА ХАЛ!!!

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-04-15 202.55.191.130

Ж.МӨНХБАТАА….ДОЛЛАРЫН ХАНШИЙН ШҮЛГЭЭ ОДОО УНШААД Л ЯВ. ТЭР ГИШҮҮДИЙН 4.0 ТЭР БУМЫГ БҮҮ ЯРЬ, ЧИ ЦАВЧАА ХИЙЖ БОЛОХГҮЙ БОЛЛОО ГЭЖ Л ШЭЭС ЧИНЬ САВИРЧ БАЙГАА Ш ДЭЭ. ӨӨР ЮУ БАЙДГИЙН. СОНГОСОН ТОЙРОГ НЬ ЭНЭ ШҮЛЭГЧЭЭ АХИЖ Л БИТГИЙ СОНГООСОЙ БИЛЭЭ, ХИЙРХЭЛТЭЙ НӨХӨР ШҮҮ

Avatar

Ялзарсан Бодлогооо Болио ТӨР ‼️ 2022-04-15 202.126.88.195

ТӨрийн АЛБА & ТҮҮНИЙ САНДАЛ ШИРЭЭ, УНАА УНАШ Ч ЯАМАЙ….ХАРИН ТӨР Л ӨӨРӨӨ ХУУЛИА УЛАНДАА ГИШГЭЭД ХУУЛЬ МӨРДӨХГҮЙ, ТӨР ӨӨРӨӨ ЮМ ЮМРУУ ДАВХИЖ ОРООД БУЖИГНУУЛААД, ХУЛГАЙЛААД, ХУМСЛААД, ХУЙВАЛДААД, ЗАВХАРСАН, ИЛЖИРСЭН , ЯЛЗАРСАН , ӨМХИЙ ӨМХИЙ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАА Л БОЛИЧМООР БАЙХЫН ‼️ ТАРХИ НЬ ЭРГЭСЭН АМЬТАД ШҮҮ

Avatar

Зочин 2022-04-15 139.5.217.143

Төрийн өмчит компануудын санхүүгийн сахилга батыг сайжруулах хэрэгтэй. Бүх орлогч дэд сайдуудыг байхгүй болго

Avatar

Зочин 2022-04-15 202.21.105.204

Юу ч хийдэггүй намын тавиул машин унаж өндөр цалин авсан гарууд үнэхээр ой гутам шүү. Ер нь нэг ур чадвар, туршлага гэх мэт зүйлээр шалгалт хийхэд илүүдэхгүй дээ 70-80 хувь нь тэнцэхгүй баттай хэлчий

Avatar

Зочин 2022-04-15 139.5.218.53

Зевлехицн орон тоо хэрэгтжй шуу

Avatar

Зочин 2022-04-15 202.9.46.94

Зөвлөхгүйгээр ажлаа хийж чаддаггүй дарга огцрох хэрэгтэй

Avatar

Зочин 2022-04-15 202.21.105.204

Бүх дэд сайд, яам агентлагын дэд дарга нар, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын дэд дарга нар, Нийслэлийн харьяа бүх агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, ХК-иудын бүх дэд дарга, орлогч дарга, дэд захирлуудыг бүгдийг зайлуул !!!!! Ямар ч шаардлагагүй

Avatar

Доржханд 2022-04-15 202.70.34.70

xоосон попрол. дэд сайдууд төрд хэрэгтэй. сайд ганцаараа амжихгүй бөгөөд ажлууд орхигддог юм

Avatar

Татвар төглөгч 2022-04-15 202.9.46.154

Яамны газар хэлтсийн дарга нар гээд бараг арми байдаг. Тэд нараа сайн ажиллуул. Эсвэл бас цомхотго !

Avatar

Зочин 2022-04-15 103.229.121.190

Ded said yaam agentlagiin orlogch gazriin orlogch nariig tsomtgoh sanalig demjij bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж