2022 оны 4 дүгээр сарын 15-ний өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн 185,651,307 төгрөгийн үнийн дүн бүхий 478,010 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол нэхмэл" ХК (MNH +12.5%), "Эрчим баян өлгий" ХК (BOE +7.41%) болон "Монгол базальт" ХК (MBW 5.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -14.45%), "Булган ундрага" ХК (BUN -4.54%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -3.03%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 15,270 ширхэг нэгж эрхийг 6,937,417 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 207 ширхэг үнэт цаас 20,700 ам.доллараар тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.95% хувиар буурч, 37495.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,128,731,257,331 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ