Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар өнөөдөр /2022.04.15/ “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Анх 1921 онд Ардын хувьсгалын үр дүнд Монгол Улс таван яам байгуулсны нэг нь Батлан хамгаалах яам аж. Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалахын багц хуулийг тус тус шинэчлэн баталсан юм.

Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий болсон. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Тагнуулын төв байгууллагын харьяанд байсан Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжлээ. Ингэснээр Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэж, Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн чиг үүргээ хангахад чухал ач холбогдолтой болох юм.

Дэлхийн аль ч улсад цэргийн тагнуулгүй зэвсэгт хүчин гэж байдаггүй. Тухайлбал, ОХУ-ын ЗХЖШ-ын Тагнуулын ерөнхий газар, БНХАУ-ын Хятадын ардын чөлөөлөх армийн Жанжин штабын Цэргийн тагнуулын газар, АНУ-ын БХЯ-ны Батлан хамгаалахын тагнуулын агентлаг, ХБНГУ-ын БХЯ-ны Стратегийн тагнуулын командлал, БНСУ-ын Батлан хамгаалахын тагнуулын агентлаг, Батлан хамгаалахын тагнуулын командлал, БНТУ-ын ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын командлалын харьяанд үйл ажиллагаагаа явуулахдаа олон улсын цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр зэвсэгт хүчний удирдлагыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж