Оросын хөлгийг сөнөөсний дараа Киевт хүчтэй дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Оросын хөлгийг сөнөөсний дараа Киевт хүчтэй дэлбэрэлт болов

Оросын хөлгийг сөнөөсний дараа Киевт хүчтэй дэлбэрэлт болов

Украины нийслэл Киев хотод өнөө  өглөө /2022.04.15/ хүчтэй дэлбэрэлт сонсогдож, зүүн хэсэгт мөргөлдөөн болов. Украины талаас Оросын “Москва” байлдааны хөлгийг бөмбөгдсөн гэж мэдэгдсэний дараа мөргөлдөөн үүслээ.

Киевт болсон дэлбэрэлтийг Оросын цэргүүд энэ сарын эхээр Украины зүүн болон өмнөд хэсгээс гарсны дараа тохиолдож буй хамгийн том бөмбөгдөлт гэж ажиглагчид үзэж байна.

"Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 06:00 цагийн байдлаар, Волынь, Полисын чиглэлд Беларусийн зэвсэгт хүчний бие даасан ангиуд,  Брест болон  Гомель мужуудад Беларусийн хүчин довтолсон тул  хил хамгаалах ажиллагаа өрнүүлж байна " гэж Украины зэвсэгт хүчний жанжин штаб “Facebook” хуудаснаа мэдэгдэв.

Сиверский, Слобожанскийн чиглэлд нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Өмнөд Бух чиглэлд Оросын тал  байр сууриа бэхжүүлж, зэвсэг, цэргийн техник, сум, түлшний нөөцөө нөхөхийг оролдож, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн оролцоотойгоор тагнуулын ажиллагаа явуулж байна гэж “Ukrinform”мэдэгдлээ.

 Украины хамгаалагчид өнгөрсөн 24 цагийн дотор дайсны дөрвөн танк, зургаан хуягт машин,  явган цэргийн байлдааны дөрвөн машин, нэг их бууны системийг устгасан байна.

Эх сурвалж : Economics Time, Ukrinform 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж