Нэг сая гаруй украинчууд нутаг буцжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Нэг сая гаруй украинчууд нутаг буцжээ

Нэг сая гаруй украинчууд нутаг буцжээ

Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд  Украинд  түрэмгийлснээс хойш орон гэрээ орхин дүрвэсэн тус улсын  нэг сая гаруй дүрвэгч  эх орондоо иржээ. Украины хил хамгаалах албаны мэдээлснээр, 870 мянган хүн буцан ирсэн бөгөөд өдөрт 25-30 мянган хүн эх орондоо ирдэг байна.

Эх орондоо ирж буй хүмүүсийн ихэнх нь Путины армийн эсрэг тулалдах гэж ирдэг гэж хил хамгаалах алба мэдэгдэв. Тиймээс Украины нутаг дэвсгэрт нэвтрэх гэсэн иргэдийн цуваа тасрахгүй байгаа юм. “ITV”-ийн “Өглөөний мэнд Британ” телевизээр Лхагва гаригт  Польшийн Медыка гарам дээр Украин руу орохоор хүлээж буй хүмүүс урт дараалал үүсгэсэн бичлэгийг үзүүлжээ. Хилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Демченко сэтгүүлчдэд хэлэхдээ "Тэд нөхцөл байдал, ялангуяа баруун бүс нутагт илүү аюулгүй ч  цаашид гадаадад байх боломжгүй гэдгийг мэдсэн" гэж мэдэгдэв.

Энэ сарын эхээр Украины түрэмгийллээ багасгах үүднээс Москва цэргээ зарим бүс нутгаас татсан юм.

Эх сурвалж: Daily Mail 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж