Брүүклин Бекхэм хуримын бэлгийн оронд өөр юм хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Брүүклин Бекхэм хуримын бэлгийн оронд өөр юм хүсэв

Брүүклин Бекхэм хуримын бэлгийн оронд өөр юм хүсэв

Брүүклин Бекхэм, Никола Пелтз нар өнгөрсөн долоо хоногт хуримаа хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Никола Пелтз аавтайгаа хамт авахуулсан зургаа инстаграмдаа хуваалцахдаа Украины дайнд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр хуримын зочдоосоо бэлэг авахыг хүсээгүй бөгөөд оронд нь "CARE International" буяны байгууллагад хандив өгөхийг хүссэн байна.

Өнгөрсөн сард Брүүклины эцэг эх Дэвид, Виктория Бекхэм нар Украины ард түмэнд 1 сая фунт стерлинг хандивласан гэж тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн.

Мөн Дэвид Бекхэм НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан дайнд нэрвэгдсэн улс орны хүүхдүүдэд тусламж үзүүлэх уриалга гаргажээ. Дэвид Бекхэм 17 жилийн турш Сайн санааны элчээр ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сан болон дэлхий даяарх хүүхдүүдийн төлөө жил бүр сая саяыг цуглуулдаг.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж