Тэд харилцан бие биенээ хүчирхийлсэн гэж сэтгэлзүйч дүгнэв

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Тэд харилцан бие биенээ хүчирхийлсэн гэж сэтгэлзүйч дүгнэв

Тэд харилцан бие биенээ хүчирхийлсэн гэж сэтгэлзүйч дүгнэв

Жүжигчин Жонни Депп, экс эхнэр Эмбер Хёрд нартай хамтран ажиллаж байсан  сэтгэлзүйч шүүх хурал дээр салсан  хосууд харилцааныхаа туршид нэгнээ харилцан хүчирхийлсэн  гэж мэдэгджээ.

Хердийн хувийн туслах асан Кейт Жэймсийн мэдүүлгээр  жүжигчин бүсгүй хүмүүсийг хэл амаар доромжилдог, Депптэй харилцах харилцаандаа итгэлгүй байсан драматик хүн гэж тодорхойлсон байна. Үүний дараа сэтгэлзүйч Лорел Андерсон хосуудын зан авирын талаарх судалгаагаа илтгэж, нэг нэгнээ хүчирхийлдэг төрлийн хүмүүс гэх дүгнэлтэд хүрсэн.

Шүүх хурал гуравдах өдрөө өрнөсөн ба гол дүгнэлтүүдийг хүргье:

  • Сэтгэлзүйч шүүх хурал дээр Деппээс илүү Эмбер Хёрд хүчирхийллийг эхлүүлсэн гэв.
  • Херд хуучин туслахаа  удаа дараа доромжилсон мессеж  илгээж, утсаар зандардаг байсан нь ил болсон.
  • Деппийн туслах гурван жил түүнтэй хамтран ажиллаж байхдаа бие дээр нь шарх сорив, хөхрөлт ажиглаагүй.
  • Эмнэлгийн тэмдэглэлд Депп мансууруулах бодисгүйгээр хэзээ ч хэвийн мэдрэмж авахгүй  гэх  айдсаа илэрхийлсэн.
  • Хердийн талаар Деппийн илгээсэн доромжилсон мессежүүд ил болсон.
  • Мөн хосын сэтгэлзүйчид Депп болон Хёрд хандаж байсан. Тухайн үед Хёрд үргэлж Деппийг давж гарах гэж үгийг нь хааж боомилдог байсан байна.

Депп Хердээс 50 сая ам.доллар нэхэмжилж байгаа бол Херд 100 сая ам.доллар  гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Тэд 2011 онд "Румын өдрийн тэмдэглэл" киноны зураг авалтын талбай дээр танилцсаны дараа болзож эхэлсэн бөгөөд 2015 оны хоёрдугаар сард Лос-Анжелес хотод гэрлэсэн.

Херд 2016 оны тавдугаар сард Деппийг хүчирхийлсэн гэж буруутган шүүхэд нэхэмжлэл гаргасан. Депп түүний  эсрэг таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол 2017 онд гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан.

Эх сурвалж: Sky News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж