Цайрын ханш сүүлийн 15 жилийн дээд цэгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Цайрын ханш сүүлийн 15 жилийн дээд цэгт хүрэв

Цайрын ханш сүүлийн 15 жилийн дээд цэгт хүрэв

Хятадад нийлүүлэлт хомсдсоны улмаас Шанхайн бирж дээр цайрын үнэ өнгөрсөн Лхагва гаригт 2 хувиар өсч, 2007 оны долдугаар сараас хойших хамгийн дээд цэгтээ хүрчээ. Мөн тус бирж дээр цайрын тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 5.4 хувиар өсч, 4554 ам.доллар болсон байна.

Лондоны металлын бирж дээр цайрын жишиг үнэ 4521 ам.долларт хүрсэн нь гуравдугаар сарын 8-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.

Цайрын үнэ 2022 он гарснаас хойш нийт 26 хувиар өссөн байна.

ANZ-ийн шинжээч Сони Кумари "Цайрын нөөц огцом буурч, Европын хайлуулах үйлдвэрүүдийн хувьд ашиг орлогоо эерэг байлгах, дахин эрчим хүчний хямралд орохоос болгоомжилж буй ч нөхцөл байдал улам дордож байна" гэж хэлжээ.

Зах зээлийн шинжээч “Fitch Solutions Country Risk & Industry Research” саяхан 2022 оны цайрын үнийн таамаглалыг 20 хувиар дээшлүүлж, тонн тутамд 3500 ам.доллар болгон шинэчилжээ. Умаар тайландаа оросууд Украиныг түрэмгийлсээр байгаа нь металлын үнэ өсөхөд нөлөөлж байна гэж үзэж буйгаа тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: MINING

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж