Морь унаж явсан 11 настай хүү энэ дөрөвдүгээр сарын 11-ний өдөр мориноосоо унаж, шархаа даалгүй амиа алдсан хэрэг гарчээ.
Энэ талаар цагдаагийн албанаас тодруулахад “Энэхүү хэргийг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Энэ хэргийн талаарх мэдээлэл дөрөвдүгээр сарын 11-ний 19:59 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Талийгаачийг уралдааны үеэр эсвэл үсэргээ, сунгааны үеэр унасан эсэх нь тодорхойгүй байна. Шалгалтын явцад бусад мэдээлэл тодорхой болно” гэлээ.
Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглосон. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1-н хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байдаг.
Холбоотой мэдээ