Б.Пүрэвдорж УИХ-ын даргын төрсөн нутаг Баянхонгорт жагсана

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж УИХ-ын даргын төрсөн нутаг Баянхонгорт жагсана

Б.Пүрэвдорж УИХ-ын даргын төрсөн нутаг Баянхонгорт жагсана

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэхгүй байгаад дургүйцэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын гишүүний хувьд өргөн барьсан хуулийг нь МАН-ын гишүүн биш гэх шалтгаанаар хэлэлцүүлэхгүй байна гэв.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өнгөрсөн онд УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Түүний санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоох аж.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт байнгын хороо хуралдсан боловч МАН-ын бүлгээс Засгийн газрын өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газарт нь буцаасан байна.

Тиймээс ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг хэлэлцүүлж өгөхийг хүсч УИХ-ын дарга Г.Занданшатарт хандав.

Хэрэв хуулийн төслийг хэлэлцэхгүй бол Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн ялалтын талбай дээр ирэх Лхагва гаригт ахмадтай хамтран 30 минут жагсахаа Б.Пүрэвдорж гишүүн мэдэгдсэн. Ингээд ч бүтэхгүй бол УИХ-ын даргын төрсөн нутаг Баянхонгорт жагсаал зохион байгуулах гэнэ. Улмаар асуудлыг хойшлуулсаар байвал Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн  төрсөн аймагт ч жагсаал зохион байгуулахаар сүрдүүллээ.

"Энэхүү  хууль батлагдсанаар тэтгэвэр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ. Нийтдээ 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулна " гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж