Аваргуудын лигээс унасан Барселона Европа лигээс хасагдав

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигээс унасан Барселона Европа лигээс хасагдав

Аваргуудын лигээс унасан Барселона Европа лигээс хасагдав

Европа лигийн хасагдах шатны хариу тоглолтууд өчигдөр/2022.04.14/ боллоо. Энэ жилийн хасагдах шатны гол чимэг нь Испанийн алдарт Барселона байв. УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатыг давж чадаагүй тэд Европа лиг рүү унасан билээ.


Барселона 2 – 3 Айнтрахт Франкфурт

Нийлбэр дүн: 3 – 4

Германд болсон эхний тоглолт 1-1 гэсэн харьцаатай өндөрлөсөн. Бундеслигийн чанга багийн талбайгаас эерэг үр дүнтэй нутаг буцсан Барселона өчигдөр нутагтаа 2-3 гэсэн харьцаатай хожигдож, тэмцээнээ дуусгажээ. Шавигийн удирдлага дор учраа олж, тоглолтоос тоглолтод сайжирч байсан тэднийг Камп Ноудоо хожигдоно гэж олон хүн таамаглаагүй нь лавтай.

Тоглолтын эхний гурван гоолыг Айнтрахтын залуус оруулж, 3-0 гэсэн харьцаатай хүчирхэг өрсөлдөгчөө талбайд нь тэргүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч Барселонагийн залуус бууж өгсөнгүй. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт хоёр ч гоол оруулж, эсрэг багаа сандаргаад амжив. Харамсалтай нь тоглолтын тааруу эхлэлийнхээ балгаар дараагийн шатанд шалгарч чадсангүй.

Тоглолтын дараа Айнтрахт Франфуртын дасгалжуулагч Оливер Глазнер “Залуус маань өнөөдөр гайхалтай тоглолтыг толилууллаа. Тоглолтын төгсгөлд шаардлагагүй сэтгэл хөдлөлөө ил гаргачихлаа. Хөгжөөн дэмжигчид, тамирчдаа үнэхээр магтмаар байна. Өнөөдөр энд байсан хүмүүс энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй биз” гэжээ.

Харин Барселонагийн дасгалжуулагч Шави “Бид тоглолтын төгсгөлд эргэн ирэлт хийх гэсэн боловч хангалтгүй байлаа. Өнөөдөр баг маань хамгийн сайнаараа тоглож чадсангүй. Сайн байсангүй. Эсрэг багийн сөрөг довтолгоо сайн байлаа. Хоёр дахь гоол нь гайхалтай байсан хэдий ч бидний тэнэг алдаанаас үүдэлтэй” гэжээ.

Европа лигийн бусад тоглолтуудын үр дүн

  • Аталанта 0 – 2 РБ Лейпциг
  • Лион 0 – 3 Уэст Хэм Юнайтед
  • Рэнжерс 3 – 1 Брага
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж