ОХУ Бразилаас дэмжлэг хүслээ

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

ОХУ Бразилаас дэмжлэг хүслээ

ОХУ Бразилаас дэмжлэг хүслээ

Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон “G20” бүлгийн хориг арга хэмжээний үеэр ОХУ-д тусламж, дэмжлэг үзүүлэхийг Москва Бразилаас хүслээ. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов Бразилын  Эдийн засгийн сайд Пауло Гуэдест захидал илгээж, олон улсын санхүүгийн байгууллагууд болон олон талт форумд улс төрийн буруутгал, ялгаварлан гадуурхах оролдлогоос урьдчилан сэргийлэхэд Бразилын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Украины дайны талаар дурдаагүй захидал гуравдугаар сарын 30-ны өдөр Эдийн засгийн сайдад хаягласан бол Лхагва гаригт ОХУ-ын Элчин сайд Бразилын сайдад илгээсэн байна.

ОХУ-ын сайд тус захидлыг Украины асуудлаас болж тохиолдож буй эдийн засгийн хямралыг давахын тулд тусламж хүссэн гэж тайлбарлав. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өнгөрсөн долоо хоногт "G20"-ийн уулзалтад Орос оролцсон тохиолдолд АНУ оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь халдлага үйлдсэнтэй холбоотой юм. ОХУ-ын олон улсын нөөцийн бараг тал хувь нь царцсан ба гадаад худалдааны гүйлгээ, тэр дундаа шинээр хөгжиж буй зах зээлийн эдийн засгийн түншүүдтэйгээ хийх гүйлгээг барууны орноос хааж байна гэж Силуанов хэлэв.

Халдлага эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Москвад айлчилсан Бразилын хэт барууны Ерөнхийлөгч Жаир Болсонаро Украины хямралд Бразил улс  төвийг сахисан байр суурьтай байгааг илтгэсэн. Мөн  Оросын түрэмгийллийг буруушаалгүй Байдены засаг захиргааг шүүмжилсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж