Давхар биетэй Рианнаг ASAP Rocky араар нь тавьсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Давхар биетэй Рианнаг ASAP Rocky араар нь тавьсан уу?

Давхар биетэй Рианнаг ASAP Rocky араар нь тавьсан уу?

Дэлхийн хамгийн сайхан бүсгүй байсан ч үнэнч хайртай учрах нь ховор. Саяхан жирэмсэн гэдгээ олон нийтэд сүр дуулиантай зарласан дуучин Рианна найз залуу, реппер ASAP Rocky-гоос салсан байх өндөр магадлалтай юм. Учир нь сүүлийн үеийн папараци зураг  дээр Рианна ганцаараа дэлгүүр хэсч, үйл ажиллагаанд оролцсон.

Мөн дуучин эмэгтэйн ойрын хүн “Kurroco” агентлагт ASAP Rocky нь “Fenty Footwear”-ын загвар зохион бүтээгч  Амина Маудитэй нууц дотно харилцаа үүсгэж уулзаж байсныг Рианна мэдсэн гэжээ.

ASAP Rocky Рианнатай үерхэхээсээ өмнө нь Амина Маудитэй нэг хоёр удаа болзож байсан түүхтэй аж.

Рианна 2012 онд анх  ASAP Rocky-той “Cockiness” дуун дээр хамтран ажиллаж танилцсан. Түүнээс хойш 2020 он хүртэл найзуудын харилцаатай байжээ. Харин тус онд  Рианна хуучин найз залуу болох  Хассан Жамеелээс салсан ба  ASAP Rocky-тэй цагийг өнгөрүүлэх болсон юм. Рианна удаа дараа ASAP Rocky-г хамгийн сайн найз хэмээн илэрхийлж байв. Гэвч  цар тахал гарч, хөл хорио тогтоосны дараа ASAP Rocky дуучин бүсгүйн хажуугаас  алхам ч холдоогүй. Тиймдээ ч Рианна түүнд дасч дурласан гэж ярьж байв.

Эх сурвалж: ItouchWeekly

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж