Роман Абрамовичтой холбоотой хүмүүсийн хөрөнгийг битүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Роман Абрамовичтой холбоотой хүмүүсийн хөрөнгийг битүүмжлэв

Роман Абрамовичтой холбоотой хүмүүсийн хөрөнгийг битүүмжлэв

Оросын тэрбумтан Роман Абрамовичтэй холбоотой хоёр олигархид Их Британийн засгийн газар хориг арга хэмжээ авчээ.

Хөлбөмбөгийн "Челси" клубын захирал Евгений Тененбаум, Давид Давидович нар эзэмшигч Абрамовичийн олон жилийн бизнесийн хамтрагчид юм. Нийтдээ 10 тэрбум фунт стерлингийн үнэлгээтэй олигархиудын хөрөнгийг битүүмжилсэн байна. Гадаад хэргийн сайд Лиз Трассын мэдэгдсэнээр, энэ нь Их Британийн түүхэн дэх хамгийн их хэмжээний хөрөнгийг царцааж буй тохиолдол гэв.

Хоёрдугаар сараас хойш Их Британийн хориг тавьсан хүмүүсийн тоо 106 болжээ.

Тененбаум өмнө нь өөрийгөө Абрамовичийн хамгийн ойрын бизнесийн хамтрагчдын нэг гэж тодорхойлж байв. Тэрбээр хоёрдугаар сарын 24-нд Абрамовичтэй холбоотой "Evrington Investments Limited" хөрөнгө оруулалтын компанийг хяналтдаа авсан байна. Түүний дараа гуравдугаар сард Давид Давидович компанийг хүлээн авсан. Давидович нь  аялал жуулчлалын хоригт давхар хамрагдсан тул Их Британид нэвтрэх боломжгүй юм.

Түүнчлэн, Роман Абрамовичын долоон тэрбум ам.долларын хөрөнгийг Мягмар гаригт  Жерсигийн шүүхээс битүүмжлээд буй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж