"Төр засгийн шийдвэр, иргэдийн хүсэлтийг хүндэтгэн хүлцэл өчье"

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

"Төр засгийн шийдвэр, иргэдийн хүсэлтийг хүндэтгэн хүлцэл өчье"

"Төр засгийн шийдвэр, иргэдийн хүсэлтийг хүндэтгэн хүлцэл өчье"

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээний талаар "Кью Эс Си" компанийн зүгээс өнөөдөр/2022.04.15/ мэдээлэл хийлээ.


“Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир:

-Манай компани анх уул уурхайн металлургийн цогцолбор төсөл дээр хөрөнгө оруулах шаардлагатай гэсэн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт дээр ганцаараа үндэсний компани болж оролцсон. Бусад нь гадаадын компаниуд байсан. Монгол Улсад ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой, эрсдэлтэй төслийг барьж авч, хэрэгжүүлж эхэлсэн. 2013 оноос бидэнд хоёр зорилго байсан. Нэг нь төмрийн хүдрийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл. Хамгийн том орд нь Төмөртэйн орд. Үүний дэд бүтцийн ажлууд болох төмөр зам, автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугамуудын ажлыг гэрээний хүрээнд хийх эрхийг нь олгосон. Олборлох хүчин чадлыг бий болгох, техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах, шаардлагатай баяжуулах үйлдвэрийг барих зэрэг өргөн цар хүрээний төслүүд байсан. Эрхийг нь бидэнд өгсөн учир төслүүд амжилттай хэрэгжсэн.

Хоёр дахь зорилго нь гангийн үйлдвэр байсан. Үүнд олон дэд бүтцийн ажлууд шаардлагатай байсан. Эхний шатны судалгааны ажлууд хийгдээд байсан. Гэтэл энэ төсөлд шаардлагатай цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн зэрэгцэж байсан төслүүд зогсонги байдалд орсон. Энэ төсөл ийм байдлаараа цаашид явах боломжгүй байдал үүссэн. Одоо цахилгаан эх үүсвэрийн асуудлыг хэрхэн шйидвэрлэх вэ, цаашид яах вэ гэдэг дээр үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай байна. Бидний зүгээс хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш 12 жил, концессийн гэрээний хэлбэрт шилжсэнээс хойш найман жилийн хугацаанд бид Монгол Улсаа ган үйлдвэрлэгч болгох үйл хэрэгт үнэнч хэвээр ажиллаж байна.

Засгийн газрын хуралдаанаар бидэнд мэдэгдэлгүй гаргасан шийдвэр бий. Бид төр, засгийнхаа гаргасан шийдвэр, олон нийтийн зүгээс ирж буй хүсэлтийг нь хүндэтгэн хүлцэл өчиж байна. Гэрээний хүрээнд үүссэн нэг талын цуцлах хүсэлтийг цаашид эв зүйгээр хоёр талаасаа ажлын хэсэг байгуулан шийдвэрлэх хүсэлтэй байна. “Кью Эс Си” компанийн ажлыг харлуулах үйл ажиллагаа явж байна.

40 тэрбум төгрөг гэдгийг бодитой үнэлэх хэрэгтэй. Энэ бол монгол инженерүүдийн ажил байсан. Та бүхэн бусад төмөр замуудын зардлыг харьцуулаад үзээрэй.

Энэ төслийг хэрэгжүүлж байх хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1.8 их наяд төгрөгийн орлоготой ажилласан нь үнэн. Ийм болтол нь бид хөгжүүлсэн. Энэ бол ашиг биш орлого. Үүнийгээ дагаад зарлага гарсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр сүүлийн хоёр жилд л эерэг дүнтэй гарсан. Санхүүгийн, хөрөнгө оруулалтын ажлыг бид хийж байгаа. Бид цаашдаа 1.5 их наядын хөрөнгө оруулалтаа хэрэгжүүлээд ард нь гарах боломжтой гэж үзэж байгаа.

-Гэрээнд зургаан ажил гүйцэтгэнэ гэж зааснаас гадна хийгдэхдээ л хууль зөрчсөн гэх мэдээлэл байсан. Энэ дээр тайлбар өгөөч ?

-Анх хөрөнгө оруулагч шаардлагатай гэж олон улсын уралдаан зарласан. Дандаа гадаадын компани байсан. Ганц үндэсний компани гэдгээрээ манайх шалгаараагүй. Энэ чиглэлийн хамтрагч компаниуд одоо ч хамтарч байгаа. Энэ том төслийг хийж хэрэгжүүлэхэд Худалдаа хөгжлийн банк хамтарсан. Бид шалгараагүй байсан бол гадаадын өөр компани шалгарах байсан. Хэн нь ч байсан цахилгааны эх үүсвэр нь гацаа үүсгэх байсан.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн тал дээр нь Худалдаа хөгжлийн банк оролцсон. Өнөөдрийг хүртэл хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөлд хэрэглэсэн нийт санхүүгийн 60 хувийг энэ банк гаргасан. 8.1 их наядын орлоготой холбоотой зардлууд гарсан. Ашигтай ажилласан гэж хэлж болохгүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн орлого 6 дахин, улсын төсөвд оруулах хөрөнгө нь 10 дахин нэмэгдсэн. Төмөр зам нь баригдсан, бодитой байгаа. Өөр юманд мөнгийг нь ашигласан бол ийм төмөр зам байхгүй байх байсан биз. Хөгжлийн банкнаас авсан зээл, концессын гэрээний хүрээнд хэрэгжиж буй ажлууд байгаа.  Төлөх гаргалгааг нь би хэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж