БЗД-ийн 97 сургуулийн спорт заалны барилгын ажлыг эхлүүлэв | News.MN

БЗД-ийн 97 сургуулийн спорт заалны барилгын ажлыг эхлүүлэв

САРАНЧИМЭГ

БЗД-ийн 97 сургуулийн спорт заалны барилгын ажлыг эхлүүлэв

БЗД-ийн 97 сургуулийн спорт заалны барилгын ажлыг эхлүүлэв

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар 97 сургуулийн спорт заалны барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлүүлж, 2023 онд ашиглалтад орохоор ийнхүү барилгын ажил нь /2022.04.14/ эхэлж байна. Тус спорт заал нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд хамгийн томд тооцогдохоор нийт 720м.кв талбай бүхий орчин үеийн спорт заал төлөвлөгдсөн байна.

Мөн Б.Саранчимэг гишүүн БЗД-ийн 11 хорооны өрхийн эмнэлэг болон 13 сургууль, 20-иод цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг  хүлээлгэн өгч, 1 сургууль 3 цэцэрлэгийн гадна талбайг тохижуулахаар санаачилж, тохижилтын ажлууд нь эхнээсээ хийгдээд явж байна.

Ковидын нөхцөл байдалтай уялдуулан хол хорио тавигдан шар түвшинд шилжсэн энэ үед Б.Саранчимэг гишүүн өөрийн сонгогдсон бүх 11 хороодын иргэдтэйгээ хороод дээр нь уулзалтууд зохион байгуулж УИХ-ын гишүүнээр 2020-2022 онд ажилласан ажлын тайлан болон батлагдсан хуулийн төсөл, одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд, мөн МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг танилцуулж, иргэдтэйгээ биечлэн уулзаж ярилцан, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудтай танилцаж, холбогдох газруудад нь шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж