Хуримтлуулах хэзээ ч ийм хялбар байсангүй

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Хуримтлуулах хэзээ ч ийм хялбар байсангүй

Худалдаа, хөгжлийн банк иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хуримтлалтай Монгол” аяныг 2020 онд эхлүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус аяныхаа хүрээнд нийтдээ 200 гаруй харилцагчдынхаа хуримтлуулах дадлыг нь урамшуулаад байна.

Тэгвэл Худалдаа, хөгжлийн банк “Хуримтлалтай Монгол” аяныхаа хүрээнд иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой ХЯЛБАР ХУРИМТЛАЛЫН үйлчилгээг танилцуулж байна. Уг үйлчилгээ нь харилцагч данснаасаа зарлага гаргах болон орлого нэмэх бүрдээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар,  хадгаламж руугаа шимтгэлгүй шилжүүлэх хялбар үйлчилгээ юм.

Жишээ нь : Та тогтмол хуримтлалыг сонгоход таны орлогын данснаас хадгаламжийн данс руу тань тогтмол тодорхой дүн , таны сонгосон өдөр автоматаар шилжинэ. Өөрөөр хэлбэл орлогоосоо 30,000 төгрөг хадгалах уу, орлогынхоо 10 хувийг хадгалах уу гэдэг нь таны сонголт. Өдөр бүр өөрт санхүүгийн дарамтгүйгээр 5,000 төгрөг хадгалахад сард 150,000  төгрөгийн хадгаламжтай болохоос гадна Хуримтлалтай Монгол аянд оролцож 1 өрөө байрны эзэн болох боломжтой

Хэрэв та хуримтлалгүй бол яг одоо TDB Online үйлчилгээ ашиглан онлайнаар хадгаламжийн данс нээж, Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлээрэй. Харин хуримтлалтай бол Хялбар хуримтлал үйлчилгээнд нэмж бүртгүүлэхээ битгий мартаарай. Танд ямар ч санхүүгийн дарамтгүйгээр хуримтлал тань өсөх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж