Беларусийн онгоцнууд экспортын хяналт зөрчив

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Беларусийн онгоцнууд экспортын хяналт зөрчив

Беларусийн онгоцнууд экспортын хяналт зөрчив

АНУ-ын Худалдааны яам өчигдөр /2022.04.14/ Беларусийн үндэсний тээвэрлэгч Белавиа компанийн долоон Боинг-737 онгоцыг экспортын хяналтыг илт зөрчиж байгааг илрүүлснээ зарлажээ. Беларусь улсад өнгөрсөн долоо хоногт тавьсан хязгаарлалтыг чангатгаснаас хойш уг хяналтыг зөрчсөн онгоцнуудыг илрүүлсэн байна.  Украинд түрэмгийлснээс хойш тогтоосон хязгаарлалтад Оросын эзэмшилд байдаг 146 онгоц, Беларусийн долоон онгоц багтжээ. Белавиагаас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Экспортын хяналт нь дэлхий даяарх компаниудыг тодорхой нэр заагдсан онгоцонд түлш цэнэглэх, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, үйлчилгээ үзүүлэхийг хориглодог. Худалдааны яамны энэхүү арга хэмжээ нь Байдены засгийн газраас Орост авч буй хориг арга хэмжээний нэг хэсэг юм. "Олон улсын хууль тогтоомжийг үгүйсгэснээр Орос, Беларусь улс дэлхийн эдийн засагт оролцож, үр шим хүртэх ёсгүй, үүнд олон улсын аялал жуулчлал ч багтана" гэж Худалдааны яамны дэд сайд Дон Грэйвс мэдэгдэв.

Өмнө нь Оросын агаарын тээврийн 170 гаруй Боинг онгоц хориг арга хэмжээг зөрчиж, үйл ажиллагаа явуулж байсныг АНУ илрүүлсэн. Үүнд Аэрофлотын 40 орчим Боинг 737, 777 онгоц, 21 Азур Боинг, 17 Ютаир Боинг онгоц багтжээ.

Түүнчлэн, АНУ, Европын холбоо болон бусад улсууд Оросын онгоцыг АНУ-ын агаарын орон зайд нэвтрүүлэхийг хориглоод байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж