Нутгаасаа улсын арслан төрүүлэх Б.Пүрэвдоржийн хүсэл

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Нутгаасаа улсын арслан төрүүлэх Б.Пүрэвдоржийн хүсэл

Нутгаасаа улсын арслан төрүүлэх Б.Пүрэвдоржийн хүсэл

Засгийн газрын өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтсон. Тус хуулийг шинэчлэн баталснаар,

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
  • Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.
  • Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ зэрэг үр дүн гарна гэж төлөвлөж байна.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд, хууль санаачлагчид уламжлахаар тогтсон аж.

Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам хойшлогдож, бөхчүүд, уяачид, харваачдыг гонсойлгосон. Бөхийн холбоо ч залуусынхаа бэлтгэл сургуулилтыг үнэгүйдүүлэхгүйн тулд Монголбн залуучуудын холбоотой хамтран Хүй долоо худагт 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Чансаа өндөр энэхүү барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн билээ. Тэгвэл энэ барилдаанд цол олгох уу? гэсэн хүлээлт бөхчүүд, спорт сонирхогчдын дунд үүсэн,  эцэст нь Ховд аймгаас сонгогдсон Б.Пүрэвдорж гишүүн ажил хэрэг болгохоор зүтгэж явна. Хэрэв энэ хууль батлагдвал Ховд аймгаас хоёр улсын цолтон төрөх учиртай.

  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын арслан
  • Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр – Улсын гарьд
  • Улсын начин Ч.Батчулуун , аймгийн арслан Т.Довчинсэмбээ – Улсын заан
  • Аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Э.Энх-Амгалан – Улсын харцага
  • Аймгийн арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Э.Нямаа, аймгийн арслан Д.Төрболд, аймгийн заан Э.Мөнхжаргал – Улсын начин цол тус тус хүртэнэ.

Эндээс Ховд аймгийн харьяалалтай нь улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Ц.Адъяа нар. Угтаа тус аймгаас дөрвөн бөх шөвгөрсөн ч аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрч, дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан юм.

Хамгийн сүүлд Ховд нутгаас 82 жилийн өмнө улсын арслан Ш.Ванчинхүү төрийн наадамд түрүүлж байлаа.

Хамгийн гол нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан нутгаасаа улсын арслан төрүүлэх зорилготой хуулийн төслийг бусад нь дэмжих үү? Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.5 дахь заалт “Улсын баяр наадмыг Засгийн газар, аймаг, сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын тогтоосон газарт тус тус тэмдэглэнэ”, 6.2 дахь заалт "Хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол олгохгүй" гэдэг аж.  Тэгэхээр Засгийн газар бус залуучуудын холбооны зохион байгуулсан бөхийн барилдаан дээр Ерөнхийлөгч цол олгоно гэдэг боломжгүй.

Харин түүний боловсруулж буй хуулийн төслийн 3.1 дэх заалт “Энэ хууль нь 2021 оны наймдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооноос Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулсан улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн үндэсний бөхийн барилдаанд барилдаж, улсын цолны болзол хангасан бөхчүүдэд бөхийн цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулна”, 3.2 дахь заалт "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг энэ хуульд хамаарахгүй" гэжээ.

Ямартай ч УИХ-аар Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Хэрэв батлагдвал түүний Ховд аймгаас улсын арслан цолтон төрүүлсэн ач, их үйлсийг нутгийнх нь хэзээ ч мартахгүй биз. Бөхдөө хайртай түмэн Б.Пүрэвдоржийг ирэх сонгуулиар дахиад сонгохыг ч үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж