
Есдүгээр Богд Монгол Улсын харъяат боллоо. Есдүгээр Богдын нэрийг Жамбалнамдалчойжижанцан гэдэг бөгөөд 1932 онд Түвдэд төрсөн түүнийг дөрвөн настай байхад нь наймдугаар Богдын хойд дүрээр тодруулж байсан юм. Түвд, Хятадын үл ойлголцолоос үүдэн 1961 онд есдүгээр Богд Энэтхэг улсад дүрвэн гарсан ба Далай ламын тааллаар 1991 онд Дарамсала хотод суурьшсан байна. Дараа жил нь түүнийг Далай лам халхын наймдугаар Богд Жавзундамба хутагтын есдүгээр дүрийн хувилгаан мөн болохыг баталгаажуулж, өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөсөн гэдэг. Өдгөө тэрээр Дарамсала хотод амьдарч байгаа бөгөөд Есдүгээр Богд Монгол Улсын харъяат болсон ч хаана амьдрахаа өөрөө шийдэх аж. Энэ зун хоёр ч удаа Монголд морилсон Богд Энэтхэг рүү өчигдөр буцсан байна.
П.Наран