Орос улс 40 дэх өндөр албан тушаалтнаа алдлаа

Хуучирсан мэдээ: 2022.04.15-нд нийтлэгдсэн

Орос улс 40 дэх өндөр албан тушаалтнаа алдлаа

Орос улс 40 дэх өндөр албан тушаалтнаа алдлаа

Орос, Украины дайн эхэлснээс хойш Москва 40 дэх өндөр албан тушаалтнаа алдаад байна. Тодруулбал, Путины арми долоон генерал, 33 хурандаагаа дайнд алдав. Хамгийн сүүлд дэд хурандаа Денис Межуев амь үрэгджээ. Гэвч Кремлиэс түүнийг нас барсан талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
"Daily mail"-д мэдээлснээр, Оросын нийт амиа алдсан цэргийн тоо 20 мянга хүрчээ.
Путиныг дэмжигч яруу найрагч Андрей Ковалев дэд хурандаа Межуевыг улсын дээд цолоор шагнахыг уриалав. Межуев нь Севастополийн улаан тугийн одонт моторт винтовын нэгдүгээр дивизийг удирдаж байжээ.
Амиа алдсан бусад албан тушаалтны заримынх нь нэрийг "Daily mail" зарласан байна. Үүнд, 150-р мотобуудлагын дивизийн командлагч, 47 настай хошууч генерал Олег Митяев, Херсон хотын ойролцоо болсон цохилтын үеэр амь үрэгдсэн 49-р нэгдсэн армийн командлагч дэслэгч генерал Яков Резанцев, Чечений тусгай хүчний удирдагч генерал Магомед Тушаев гэх мэт албан тушаалтнууд багтжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ХарамсалтайХарамсалтай
23
ЗөвЗөв
10
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж