Б.Энхбаяр гишүүн Х.Баттулгыг хулгайч гэв

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Б.Энхбаяр гишүүн Х.Баттулгыг хулгайч гэв

Б.Энхбаяр гишүүн Х.Баттулгыг хулгайч гэв
Чуулганы хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Сайншандын аж үйлдвэрийн паркаас хулгай хийсэн талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр "Х.Баттулгын зөвлөх, туслахыг хуулийн байгууллагаас шалгасан. Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараагаар хэрэгт холбогдсон 10 орчим хүний хэргийг дарсан" гэлээ.

Мөн "Үйлдвэр технологийн парктай болохыг дэмжиж байгаа. Арван жилийн өмнө Х.Баттулга гэж нөхөр макет үзүүлээд  Сайншандын аж үйлдвэрийн парктай болбол Монгол хөгжинө гэсэн том нэвтрүүлгүүд хийгээд байсан. Хөгжлийн банкны 2016 оны шалгалтаар Сайншандын аж үйлдвэрийн паркаас хэн хэн хулгай хийсэн бэ гээд байж байгаа. Энийг ярих хэрэгтэй. Шалгах хэрэгтэй. Хулгайч хүн хүний хамаг итгэл найдварыг бөхөөдөг юм байна.

Дээр нь хуулийнхан их нэмэр болдог юм байна. Намайг дэд сайдаар ажиллаж байхад Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой 10 хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаж байсан. Энд Х.Баттулгын зөвлөх, туслахууд холбоотой, мэдүүлэг өгсөн байдаг. Сонгон шалгаруулалттай холбоотой хэн үүрэг даалгавар өгч, хэн оролцож байсныг шалгаж байсан ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор эдгээр хүмүүсийг гэм бүруугүй болгосон. Зарим нь гадагшаа зугтчихсан байна лээ. Тийм учраас Г.Ёндон сайдаа та өмнөх гарсан хэргүүдийг мэдэж байгаа юу. Өмнөх хулгайн хаалгаа хааж, дараагийн асуудлаа яримаар байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж