Мөн "Үйлдвэр технологийн парктай болохыг дэмжиж байгаа. Арван жилийн өмнө Х.Баттулга гэж нөхөр макет үзүүлээд Сайншандын аж үйлдвэрийн парктай болбол Монгол хөгжинө гэсэн том нэвтрүүлгүүд хийгээд байсан. Хөгжлийн банкны 2016 оны шалгалтаар Сайншандын аж үйлдвэрийн паркаас хэн хэн хулгай хийсэн бэ гээд байж байгаа. Энийг ярих хэрэгтэй. Шалгах хэрэгтэй. Хулгайч хүн хүний хамаг итгэл найдварыг бөхөөдөг юм байна.
Дээр нь хуулийнхан их нэмэр болдог юм байна. Намайг дэд сайдаар ажиллаж байхад Сайншандын аж үйлдвэрийн парктай холбоотой 10 хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгаж байсан. Энд Х.Баттулгын зөвлөх, туслахууд холбоотой, мэдүүлэг өгсөн байдаг. Сонгон шалгаруулалттай холбоотой хэн үүрэг даалгавар өгч, хэн оролцож байсныг шалгаж байсан ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор эдгээр хүмүүсийг гэм бүруугүй болгосон. Зарим нь гадагшаа зугтчихсан байна лээ. Тийм учраас Г.Ёндон сайдаа та өмнөх гарсан хэргүүдийг мэдэж байгаа юу. Өмнөх хулгайн хаалгаа хааж, дараагийн асуудлаа яримаар байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Холбоотой мэдээ