ОХУ-ын Хар тэнгисийн флотын тэргүүлэгч хөлөг онгоцонд гал гарсныг Москва хүлээн зөвшөөрч, Украин хөлөг онгоц эсэргүүцэх пуужингаар харвасан гэж мэдэгджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, "Москва" пуужингийн хөлөг онгоцонд байсан сум нь галд өртөж, их хэмжээний хохирол амсчээ. Уг хөлөг онгоцонд гал гарсны улмаас сум нь дэлбэрсэн" гэж "ТАСС" агентлагийн тайлбарт дурдсан байна.
“Москва” пуужингийн хөлөг онгоцонд 500 гаруй багийн ажилтан байсан. Бүгд амьд гарч чадсан байна.
Яамнаас анх гал юунаас болж гарсан талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд байгаа гэж мэдэгджээ. Украины хоёр эх сурвалж 12.500 тонн жинтэй хөлөг онгоцыг Украины армийн хөөргөсөн хөлөг онгоцны эсрэг пуужингаар оносон гэж “Sky News”-т мэдээлэв.
Мөн “Далай ван” нэртэй хоёр пуужинг ашигласан гэж Украины хэвлэлүүд мэдээлэв. Одесса мужийн амбан захирагч Максим Марченко “Telegram” хуудсандаа “Өнөөдөр Москвагийн пуужингийн хөлөг онгоцыг манай хилчид Могойн арал дээрээс яг оносон нь батлагдлаа. Хар тэнгисийг хамгаалж байсан "Далай ван" пуужин Оросын хөлөг онгоцонд маш ноцтой хохирол учруулсан. Украин алдаршиг!" гэж бичжээ.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ