Ким Кардашианы минимал гал тогоо

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Ким Кардашианы минимал гал тогоо

Ким Кардашианы минимал гал тогоо

Ким Кардашианы эгч Коуртни Кардашианыхаа ажиллуулдаг “Poosh” нэртэй цахим хуудсанд гал тогооныхоо нэг хэсэг болох хүнс хадгалдаг өрөөгөө танилцуулжээ. Хүнсний зоорь гэж хэлэхэд болохуйц, зарим айлуудын гал тогоотой харьцуулашгүй том уг өрөө тун сонирхолтой аж.

“Poosh” цахим хуудас өнгөрсөн жил мөн Кимийн хүнсний агуулахын зургийг хуваалцаж байжээ. Энгийн, төгс бус зүйлсээр дамжуулан гоо сайхан, тайван байдлыг харуулдаг Японы ваби-саби загвараар уг агуулахыг тохижуулсан байна. Зурагчин Иван Солисын дарсан зургуудаас харахад өрөөг бүхэлд нь цайвар өнгийн мод, цагаан ханаар загварчилжээ. Бүх зүйл гарт ойрхон, хүүхдүүд хүрч болохуйц түвшинд байдаг аж.

Асар том хоёр хөргөгчтэй энэ өрөөнд зууш, амтлагчны сонголт хязгааргүй бөгөөд тус бүрийг нь шилэн саванд хадгалдаг. Харин аяга тавагнуудыг бүгдийг нь захиалгаар хийлгэсэн байна. Хөнгөн зууш, амтлагч, цай гээд бүх зүйлсийг маш эмх цэгцтэй байрлуулсан тул ямар нэгэн юм хайж цаг алдахааргүйгээр тохижуулжээ. Уг хүнсний агуулахыг “A detailed life” сэтгүүлийн дизайнер Мэри Астадурианы тусламжтайгаар саяхан шинэчилсэн нь энэ юм.

Хүнсний агуулахынхаа талаар Ким хэлэхдээ, “Хоолны дуршил нь өөр дөрвийн дөрвөн хүүхэд байгаа учир энэ өрөө маш сайн зохион байгуулалттай байх шаардлагатай. Түүнчлэн, янз бүрийн мэдрэмжтэй, харшилтай харшилгүй гээд найз нөхөд, гэр бүлийнхэн маань ирдэг. Мөн бид гэрийнхээ бүх зүйлийг хуванцар биш шил болгож сольсон” гэжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж