Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу компаниуд экспортын орлогоо доллараар авч, Монголбанкинд төвлөрүүлж эхэллээ. Засгийн газар, Монголбанк гадаад валют, тэр дундаа ам.долларын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч байна. Үүний нэг нь Засгийн газар төрийн оролцоотой компаниудыг гадаад худалдаагаа ам.доллараар хийж, Монголбанкинд ам.доллар төвлөрүүлэх чиглэл өгчээ.
Тус арга хэмжээг хэрэгжүүлэхийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК, "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ, "Оюутолгой" ХХК зэрэгт даалгасан байна.
Энэ дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХХК гэхэд өнгөрсөн сард Монголбанкинд 129 сая ам.доллар төвлөрүүлсэн бол энэ дөрөвдүгээр сард 150 сая ам.доллар төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүн дээр "Оюутолгой" ХХК, "Эрдэнэт" ТӨҮГ нийлээд дөрөвдүгээр сард нэг тэрбум орчим ам.доллар Монголбанкинд төвлөрүүлэх тооцоо гарсан байна.
Богино хугацаанд төв банкинд ам.долларын зузаатгал хийхийн тулд аж ахуй нэгжүүдийн экспортын орлогыг мөн урьдчилж ам.доллараар авах тохиролцоог хийгээд байгаа юм.
Zochin 2022-04-14 192.82.82.115
Юу ярьж байгаагаа ойлгож байгаа болов уу манхй Ерөнхий сайд. Нэг өдөр иргэд цалингаа ч юмуу, хадгаламжаа ч юмуу Монгол банкинд тушаа гээд зогсож байх вий дээ. Бүүр нэг ямар ч эдийн засаг, санхүүгийн ойлголтгүй тэнэгүүд юмуу эсвэл ийм улаан цаймдаа гаосан луйварчид юмуу. Төрийн өмчит компанийн ашгийг төр засаг нь ингэж хулгайлж, ард түмэн хувьцааг нь эзэмшдэг компаний алдагдлыг нэмэгдүүлж болохгүй шүү дээ.
Зочин 2022-04-14 202.179.25.169
oyutolgoid daalgav genuu hehe. amar yum boloh n haha