800 жил унтсан галт уулын ойролцоо газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

800 жил унтсан галт уулын ойролцоо газар хөдлөв

800 жил унтсан галт уулын ойролцоо газар хөдлөв

Аляскын зүүн өмнөд хэсэгт орших галт уулын ойролцоо олон тооны жижиг газар хөдлөлт бүртгэгджээ. Уг галт уулыг 800 гаруй жил идэвхгүй байсан гэж үздэг. Японы Фүжи уултай төстэй харагдах Эджкумбе галт уулын доорх газар хөдлөлтийн шалтгаан тодорхойгүй байна.

Эджкумбе уул нь Аляскын Ситка хотоос баруун тийш 24 км зайд орших Крузоф арал дээр байрладаг ба 976 метр өндөртэй.

Ситка хот нь 8500 орчим оршин суугчтай аж. Энэ галт уул дэлбэрч байсан тухай баримт нотолгоо байхгүй ч 800 жилийн өмнө дэлбэрч байсан гэсэн ам дамжсан яриа байдаг. Албан ёсны бүртгэлд хадгалагдан үлдсэнээр бол аль 4500 жилийн өмнө л дэлбэрч байжээ.

“Газар хөдлөлт бүртгэгдсэн хэдий ч энэ нь галт уулын идэвхжлийн шинж тэмдэг байх албагүй. Тиймээс хэт их санаа зовох шаардлагагүй. Галт ууланд дэлбэрэлт үүсгэдэггүй газар хөдлөлт гэж байдаг” гэж Аляскын галт уулын ажиглалтын төв дэх АНУ-ын геофизикч Дэйв Шнайдер хэлэв.

Учир нь газар хөдлөлт галт уулын бус тектоник шинж чанартай байна гэлээ. Эсвэл тектоник болон галт уулсын хосолсон шинж чанартай байж магадгүй юм байна.

Газар хөдлөлтийн дийлэнх нь хэтэрхий хүч багатай байсан бөгөөд зарим нь ажиглалтын станцуудад ч бүртгэгдээгүй байна. Галт уулын ажиглалтын төвөөс мэдээлснээр, 2020 оноос эхлэн цөөн тооны газар хөдлөлт бүртгэгдсээр байсан гэв. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус бүсэд 40 орчим газар хөдлөлт болсон. Давтамжийн хувьд сард нэгээс хоёр удаа байжээ. Гэтэл энэ удаагийнх нэг долоо хоногийн дотор нэлээн олон давтамжтай хөдөлсөн байна.

Аляскад сүүлийн 10 жилийн хугацаанд идэвхтэй байсан 90 орчим галт уул байдаг аж. Ихэнх нь алслагдсан бүс нутгуудад байрладаг юм байна.

Эх сурвалж: AP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж