Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 20

Наймдугаар сарын 20-ны баяр

Хувилгаан ван Иштваны өдөр
Унгарын үндэсний гурван баярын нэг нь Ромын хамба 1083 онд хувилгаан гэж зарласан Унгарын анхны ван, төв улсыг үндэслэгч, ард түмнээ загалмайлсан Иштваны (970(975)-1038) өдрийг (Saint Istvаn Day in Hungary) тэмдэглэдэг. Хаантан 1038 оны наймдугаар сарын 15-нд нас бараад Секешфехервар хотод оршуулагджээ. Түүний баруун үлдсэн бөгөөд энэ өдөр загалмайлсан аян хийхдээ тэр шүтээнийг Будапештын Хувилгаан Иштваны сүмээс хүндэтгэлтэйгээр залж явдаг аж. Стефан нь унгараар Иштван гэж дуудагдах ба Унгарт хамгийн алдартай эр хүний нэр юм.

Өдрийн ишлэл

    *  H2O
(Химийн бодисыг үсгээр бичихийг бодож орчин үеийн химийн томьёоны нэрийг анхлан бичсэн Шведын химич Йнес Якоб Берцелиус 1779 оны наймдугаар сарын 20-нд төржээ)


Үйл явдал

Арабууд Византийн армийг бут ниргэв
636 ОН: Орчин үеийн Иордан ба Сирийн хилд байдаг Ярмук голын дэргэд арабууд Византийн армийг ялжээ. Дөрөв хоног тулалдаж байж байгуулсан энэ ялалтын дараа Византины эзэнт улс бүх Сири Палестин, Ливан ба Армяны уулын тэгш өндөрлөг болон Египетыг алджээ. Арабуудад Африк ба Газар дундын тэнгисийн эрэг нээгдсэн байв.

“Алдагдсан диваажин” яруу найраг хэвлэгдэв
1667 ОН:  Жон Мильтоны “Алдагдсан диваажин”  дэлхийн уран зохиолын гайхамшигтай бүтээл Сахиусан тэнгэрүүдээс салан бослого гаргагчдын тухай ба хүний их нүглийг өгүүлсэн ёгт яруу найргийн туульсийг 10 ботиор анх хэвлэн гаргажээ.  Яруу найргийг 1674 онд дахин хэвлэхдээ хоёрдугаар ботийг нь шинэчилсэн засвартайгаар, долоо ба арав дахь ном нь найм ба арваннэгдүгээр, арванхоёрдугаар болгон хэвлэсэн байна.
Эхлээд яруу найраг эх орондоо тааруухан гүйлгээтэй байсан ч эх газрын Европт ихээхэн алдартай байв. Түүнийг хамгийн эхлээд немц хэлнээ 1682 онд орчуулагджээ.

Аляска нээгдэв
1741 ОН:
Камчатскийн хоёрдугаар аяныхаа явцад Витус Беринг Аляскийн хойгийг анхлан нээжээ. Уг хойг 1867 он хүртэл Оросын эзэнт улсынх байгаад дараа нь АНУ-д худалдагдсан байна.
1908 ОН: Бельгийн ван  II Леопольд олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаар улс Конгын хаан байхыг 1885 онд зөвшөөрүүлж чадсан байв. Харин  тэрээр 1908 онд уг цолноосоо татгалзан өөрийн тэр нутгаа Бельгийн вант улсад өгөхөөр болсон байв. Тэр нь нэг ёсондоо өөрөөсөө өөртөө шилжүүлсэн хэрэг болов. Тэрээр Конгын бүрэн эрхт эзэн байхдаа асар их мөнгийг халаасалж авчээ. Конгын хаан гэсэн цолоо ч тэрээр улсдаа муугүй мөнгөөр худалдсан байв. Каучукийн цуглуулах талбайд европчууд нутгийн иргэдийг харгисладаг байсан нь илрэнгүүт тэрээр ийм маягаар тоглоомоос гарсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж