588,994 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

 588,994 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 797,226,181 төгрөгийн үнийн дүн бүхий 588,994 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан хөвөн" ХК (DAH +14.71%), "Талх чихэр" ХК (TCK +11.98%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +11.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" ХК (MIK -13.01%), "Дархан гурил тэжээл" ХК (DAR -12.01%) болон "Булган ундрага" ХК (BUN -6.09%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 8,376 ширхэг нэгж эрхийг 3,988,662 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 76 ширхэг үнэт цаас 7,600 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.82% хувиар өсч, 37,856.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,119,735,282,287 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж