“Нярай хүүхдээ гудамжинд орхисон эцэг, эхийг 300 мянгаар торгоно”

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

“Нярай хүүхдээ гудамжинд орхисон эцэг, эхийг 300 мянгаар торгоно”

“Нярай хүүхдээ гудамжинд орхисон эцэг, эхийг 300 мянгаар торгоно”

“Налайхчуудын нээлттэй групп” цахим хуудаст өчигдөр /2022.04.13/ нэгэн иргэн нярай хүүхдээ гудамжинд үлдээсэн талаарх мэдээллийг оруулсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Нярай хүүхэд орхисон асуудлыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

Дөрвөн сартай хүүхдийг авч, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ. Харин хүүхдийн эцэг, эхийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлсэн байна. Өнөөдөр саатуулах байрнаас гаргаж зөрчил шалган шийтгэх ажиллагааг явуулна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Нийслэлийн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.ХӨХӨӨ:

-Нярай хүүхдийг ганцааранг нь зам дээр орхисон талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авсан. Тухайн газар дээр очиход хүүхдийг аваад явсан байсан. Тиймээс гэрийн хаягийг тогтоож, очиж уулзан, хүүхдийг хамгаалах байранд хүлээлгэж өгсөн. Хүүхэд хөхүүл байсан учраас Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн хүүхдийн асран хамгаалагчид хүүхдээ авч явах чадамжгүй байсан. Тиймээс эрсдэлийн болон хүүхдийн хүчирхийллийн асуудлыг судлаж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж, мэдүүлэг авах процесс үргэлжилж байна.

Эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан тул хүүхдийг түр хамгаалах байранд авсан. Эцэг, эхээс нь байцаалт авсны дараа шийдвэрийг гаргана.

Хүүхэд хамгааллын журмаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг хорооны хамтарсан баг үнэлгээ хийж, одоо хуралдаж байна. Хорооны хамтарсан баг шийдвэр гаргаж, холбогдох үйлчилгээг үзүүлнэ. Мөн эцэг эхэд хуулийн дагуу хариуцлага тооцож, 300 нэгжээр торгох заалттай. Хүүхдийг цаашид яах вэ? гэдэг асуудал үүсч байна. Хөхүүл хүүхэд учраас ээжээс нь аль болох салгахгүй байх болно. Эрсдэл өндөр гэж үзвэл хүүхдийг эцэг, эхэд нь өгөхгүй байх зохицуулалт хийнэ.

Хэрэв эцэг, эх байх эрхээс түдгэлзүүлэх тохиолдолд цагдаагийн байгууллагаас шүүхэд хүсэлт өгнө.

Гэр бүлийн тухай хуульд тусгаснаар эцэг, эхийн үүргийг тодорхой заасан байдаг. Хүүхэд хамгааллын 108 дугаарт тусгай утсанд хандсан дуудлага мэдээллээр хүүхдийн эсрэг ихэнх хүчирхийлэл архинаас хамааралтай байна. Тиймээс энэ архидан согтуурахтай хатуу тэмцэх хэрэгтэй гэдгийг албаныхан онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж