Украины улстөрч Виктор Медведчукийн эхнэр Оксана Марченко Ерөнхийлөгч Зеленскийд хандан Украины Аюулгүй байдлын алба (СБУ)-д саатуулагдсан нөхрийг нь нэн даруй суллахыг шаарджээ.
"Украины парламентын гишүүн Виктор Медведчукийн эхнэр Оксана Марченко би, СБУ хууль бусаар баривчлагдаж байгаа миний нөхөр Виктор Медведчукийг нэн даруй суллахад шаардлагатай бүх арга хэмжээг авахыг Ерөнхийлөгч Зеленскийгээс хүсч байна" гэж тэрбээр видео бичлэг дээр хэлсэн байна. Тус бичлэгээ Лхагва гаригт YouTube хаяг дээрээ байршуулжээ.
Медведчук "Украины хууль тогтоомжийг зөрчөөгүй, эх орноо орхин явсангүй" гэж эхнэр нь мөн онцолсон байна.
Эх сурвалж: ТАСС