Оскарын шагнал гардуулах ёслол дээр болсон үйл явдалтай холбоотойгоор Крис Рокийн дүү Кенни рок дуучин, жүжигчин Уилл Смитийг боксын тулаанд дууджээ.
42 настай Кенни Мягмар гаригт “TMZ” цахим хуудсанд мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр энэ үеэрээ “Official Celebrity Boxing”-ийн гүйцэтгэх захирал Дэймон Фельдмантэй хамт байжээ. Тэрбээр Уилл Смитийг Академийн шагнал гардуулах ёслолоос 10 жилийн хугацаатай хассанд эргэлзэж байна гэв. “Гурван жилийн дараа гэхэд бүгд мартчихаад, Уилл Смитийг оруулж магадгүй” гэж тэр хэлжээ.
Крис Рокийн дүү Тони Рок ч бас Уилл Смитийн үйлдэлд дургүйцэж байгаа бөгөөд “Хайртай хүн рүү минь дайрч байхыг харах тоолонд намайг амьдаар минь идэж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг” гэжээ.
“Official Celebrity Boxing”-той байгуулсан гэрээний дагуу Кенни болон Уилл Смит нар зургадугаар сарын 11-нд Флорида мужийн Пемброк Пайнс дахь Чарльз Ф.Доджид тулалдах аж. Харин одоо Уилл Смит зөвшөөрсөн хариугаа өгөх л үлдсэн байна.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ