"Төслийн хэрэгжилт хангалтгүй учраас концессын гэрээг цуцалсан"

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

"Төслийн хэрэгжилт хангалтгүй учраас концессын гэрээг цуцалсан"

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.04.14/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрийн мэдэлд авахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл,  концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Энэ шийдвэртэй холбогдуулан Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон. Ажлын хэсэг өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байна.  Уг  концессын гэрээ нь 2018 онд дөрөвдүгээр сарын 4-ны өдөр нийт зургаан ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэвч зургаан үйл ажиллагаа нь хангалтгүй биелэгдсэн. Тухайлбал, концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах,  зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. 

“Кью эс си” компани нь  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй учраас төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бол хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК одоог хүртэл төрийн мэдэлд байгаа. 

Тус үйлдвэрийг хоёр үе шаттайгаар өргөжүүлэх арматур төмөр утас, ган бөмбөлөг зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах концессын гэрээний үүрэг огт биелэгдээгүй. Концесс эзэмшигч нь зөвхөн хагас боловсруулах, нойтон болон хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулсан. Төмөр толгой ордоос олборлолт хийх хагас баяжуулсан бүтээгдэхүүнийг экспортлон нийтдээ концесс хэрэгжих хугацаанд 2.8 сая тонн төмрийн баяжмал, 6.8 сая тонн  төмрийн хүдрийг экспортолсон байна. Үүнээс үзэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн үндсэн ажил  болох шууд ангижруулсан төмрийн үйлдвэр баригдаагүй, хуучин төмөрлөгийн үйлдвэрт шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт явагдаагүй. Төслийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн. Ингээд Концессын тухай хуулийн дагуу гэрээг цуцалсан. 

АТГ-аас Засгийн газарт дөрөвдүгээр сарын 7-ны өдөр "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөн техник технологийн шинэчлэл хийж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, ТЭЗҮ боловсруулах гэрээг ажлын туршлаггүй байгуулагдаад удаагүй байсан  “Кью эс си” компанитай байгуулах дүгнэлтийг хөрөнгө оруулагчыг сонгон шалгаруулах ажлын хэсгээс гаргахдаа хууль зөрчиж удирдлагаас өгсөн хууль бус үүргийг биелүүлсэн болох нь тогтоогдсон" гэх мэдэгдэл ирүүлсэн. Эдгээр үндэслэлийн улмаас гэрээг цуцалж, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг төрийн статус хэлбэрээр нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болсон. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж