Өмнөд Африкт үерийн улмаас 300 гаруй хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкт үерийн улмаас 300 гаруй хүн нас барав

Өмнөд Африкт үерийн улмаас 300 гаруй хүн нас барав

Өмнөд Африкийн зүүн хэсэгт өчигдөр /2022.04.13/ хүчтэй аадар бороо орж, үерлэсний улмаас дор хаяж 306 хүн нас баржээ. Мөн байшин барилга нурж, зам эвдэрсэн байна. Олон газарт цахилгааны шугам гэмтсэн тул техникийн баг эрчим хүчээ сэргээхээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа аж.

Квазулу-Натал мужид болсон энэ эмгэнэлт явдлыг түүхэн дэх хамгийн хар бараан үйл явдал гэж нутгийн засгийн газраас твиттертээ жиргэжээ.

Мөн үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлүүдийн нэгэн адил гашуудаж буйгаа илэрхийлсэн байна. Одоогоор гамшигт нэрвэгдсэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

Үерийн голомт далайн эргийн Дурбан хотыг багтаасан Квазулу-Натал мужид байсан. Тус мужид Даваа гаригаас эхлэн хүчтэй аадар бороо орсон байна. Өмнөд Африкийн түүхэнд цаг агаар ингэтлээ муудаж байсан нь үгүй ажээ. Мөн Дурбаны ойролцоох гүүр урсаж, хүмүүс хоёр талд нь гацжээ. Орон нутгийн засаг захиргаа хувийн болон шашны байгууллага болон Өмнөд Африкийн Үндэсний батлан хамгаалах хүчнээс агаарын дэмжлэг хүссэн байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс үзэгдэлд тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж “World weather attribution” байгууллагаас мэдээлэв. “Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлдөг хүмүүс атал тэд уг өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг үүрч байна.

Өндөр хөгжилтэй чинээлэг орнууд амлалтаа биелүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрс тэс үзэгдлийн хохирогчдод нөхөн олговор олгоход туслах ёстой” гэж Лондонгийн "Империал" коллежийн Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүрээлэнгийн ажилтан Фридерик Отто Мягмар гаригт хэлжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий аль хэдийнэ 1.2 хэмээр дулаарсан.

Харин Зүүн Өмнөд Африкт хоёр хэмээр дулаарсан тул аадар бороо, үерийн давтамж болоод хүч нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтэд анхаарууллаа.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж