Монгол, Тайванийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэв

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Монгол, Тайванийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэв

Монгол, Тайванийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэв
Монгол болон Тайвань уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт "Монгол арт" галерейд өчигдөр /2022.04.13/боллоо. Тайванийн Тайжун хотын "Да дун" дүрслэх урлагийн үзэсгэлэнд шалгарсан Монгол болон Тайвань уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг " Монгол арт галерей"-д дэлгэсэн нь энэ юм.
 Тайжун хотын захиргаанаас зохион байгуулдаг "Да дун" дүрслэх урлагийн үзэсгэлэнд сүүлийн таван жилийн хугацаанд монгол уран бүтээлчид оролцох нь улам бүр нэмэгдсээр байна.
Монголын уран бүтээлчид уг уралдаанд 2016 онд анх оролцсноос хойш олон улсын шилдэг гурван өрсөлдөгч орнуудын нэг болсон. Өнгөрөгч 2021 онд дэлхийн 25 орны 115 олон улсын бүтээлэээс 43 бүтээлийг монгол уран бүтээлчид ирүүлсэн нь энэ олон улсын оролцогчдын бараг тал хувийг эзэлжээ.
Өнгөрсөн 2021 онд монгол уран бүтээлчид уралдаанд хамгийн олон бүтээл илгээж, нэгдүгээр шатаөнд шалгарсан байна. Олон улсын уран бүтээлчдийн 18 бүтээл нэгдүгээр шатанд шалгарснаас найм нь монгол уран бүтээлчдийн уран бүтээл байжээ.
Харин уралдааны финалын шатанд уг найман бүтээлээс гурав нь шалгарсан юм. Үүгээрээ монгол уран бүтээлчид олон улсын тавцанд ур чадвар, бүтээлч байдлаа дүгнэх, суралцах, өрсөлдөх цаашлаад өв соёлоо таниулан сурталчлах боломжийг олгожээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж