Японы зуу настнууд хаачсан бэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Японы зуу настнууд хаачсан бэ?

Саяхан  Токиогын  хамгийн өндөр настай иргэн  111 настай эр  нас барсан олджээ. Мөн Токиогын хамгийн өндөр настай гэгддэг 113 настай эмэгтэйн  хаана амьдарч байгааг нь тогтоож чадахгүй байгаа гэнэ.

111 настай эрийн үхлийн талаар өнгөрсөн долоо хоногт  олж мэджээ.  Цогцсыг олох үед хатсан байсан бөгөөд тэр гэхийн тэмдэггүй  болсон байсан аж.  Цогцсыг шалгасны дараа одоо хүртэл амьд байгаа гэж тооцож байсан Токиогын хамгийн өндөр настай иргэнийх болохыг тогтоожээ.Тэрбээр  30 жилийн өмнө нас барсан байв.  Одоо Японд өндөр настнуудынхаа хаана амьдарч байгааг тогтооход бэрхшээл үүсээд байгаа аж.

  “ Өндөр настай тэдгээр иргэд хаагуур амьдарч байгааг тогтоох нь эрх баригчдын хувьд  чухал асуудал болоод байна” гэж  Японы эрүүл мэндийн яамны сайд Акира Нагацума сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Япон урт насалдаг эмэгтэйчүүдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг  бөгөөд одоогоор бүтэн зууныг туулсан иргэд 41 мянга орчим байдаг гэсэн судалгаа гарчээ. Одоо үүсээд байгаа бэрхшээл нь тэдгээр өндөр настнууд  сураггүй алга болсоор байгаа  бөгөөд хаана байгааг нь хэн ч мэдэхгүй байгаа аж.

Тэр бүү хэл тэдгээр иргэдийн гэр бүлийнхэн нь ч  хаана байгааг нь хэлж чадахгүй байгаа юм. Цагдаа нар 30 жилийн өмнө нас барсан эрийн үхлийн шалтгааныг  олохоор  шалгаж  байгаа аж.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж