АНУ-аас Украинд хүнд зэвсэг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

АНУ-аас Украинд хүнд зэвсэг илгээнэ

АНУ-аас Украинд хүнд зэвсэг илгээнэ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2022.04.13/ Украинд 800 сая ам.долларын нэмэлт батлан хамгаалахын тусламж илгээхээ зарлалаа. Энэ нь Украины зүүн хэсэгт Оросын томоохон довтолгоо болохоос өмнө хүнд их буугаар хангах зорилгын хүрээнд илгээж буй тусламж юм.

ОХУ-ын арми Украинд довтолсноос хойших АНУ-ын цэргийн тусламжийн нийт хэмжээ 2.5 тэрбум ам.долларт хүрээд буй. Тэгвэл энэ удаагийн багцад их бууны систем, 40 мянган их бууны сум, 200 хуягт тээвэрлэгч, их бууны эсрэг радар, эргийн хамгаалалтын нисгэгчгүй завь, 300 нисгэгчгүй онгоц, 155 мм-ийн 18 гаубиц багтсан гэж Байден хэлжээ.

Тэрбээр Украины ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьсны дараа уг шийдвэрээ зарласан. Дээрх хүнд зэвсгүүдээс гадна нэмэлтээр нисдэг тэрэг илгээх юм байна. Тодруулбал, "Ми-17" нисдэг тэрэг 11-ийг илгээх ажээ. Эдгээр нисдэг тэргийг өнгөрсөн жил Афганистанд ашиглаж байсан. Түүнчлэн, АНУ-аас Украинд анх удаа гаубиц илгээж буй юм. Энэ талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ, “Гаубиц, радар зэрэг зарим системийг Украинд ашиглаж дадаагүй тул нэмэлтээр сургалт явуулах шаардлагатай” гэжээ.

“Одоо бидний амарч байх цаг биш. Украины ерөнхийлөгч Зеленскийд амласан ёсоороо АНУ-ын ард түмэн эрх чөлөөний төлөөх тэмцэлд тусласаар байх болно” гэж Байден хэллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж