Дараах аймгууд руу автобус, ачааны машинаар зорчихгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.14-нд нийтлэгдсэн

Дараах аймгууд руу автобус, ачааны машинаар зорчихгүй

Дараах аймгууд руу автобус, ачааны машинаар зорчихгүй

Бүх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч буйн улмаас орон нутгийн замаар зорчиход хүндрэл үүссэн. Тиймээс Тээврийн цагдаагийн алба болон аймаг, сумдаас сэрэмжлүүлэг мэдээ гаргажээ. Тодруулбал, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн хэмжээнд цас орж, замын нөхцөл байдал хүндэрч буйгаас нийтийн тээвэр болон ачааны автомашинууд хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулсан байна. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа талаар аймгуудтай холбогдож, авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх эсэхийг тодрууллаа.

ХАЛТИРГАА ГУЛГААГ АРИЛГАЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Сэлэнгэ аймгийн тухайд Баянгол сумын нутагт Хустайн даваа, Хоёр даваа, сумын төвийн "Монгол зоог"-ийн газрын уулзвараас Хадагтай мод хүртэл нийт 30 гаруй километр орчим замд халтиргаа гулгаа үүссэн байна. Үүнээс шалтгаалж, орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоожээ. Одоогийн байдлаар  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид "Чайна жео", "Зөвлөх ист" компаниудтай хамтран халтиргаа гулгааг арилгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байна.

Цаг агаарын байдлаас шалтгаалж, иргэдэд анхааруулга мэдээг өгөөд явж байгаа. Өнөөдрийн тухайд автомашинтай зорчиж байгаа иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавиагүй гэлээ.

ТОМ ОВРЫН АВТОМАШИНЫГ ТҮР ХУГАЦААНД ЯВУУЛАХГҮЙ

Дархан-Уул аймагтай холбогдож тодруулахад “Хонгор сумын нутаг Хустайн даваа орчим замын зорчих хэсэг цасаар хучигдаж, том оврын ачааны автомашинууд хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон. Тиймээс ачааны автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон. Орон нутгийн авто замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, зам болон орчны нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж явахыг анхааруулан ажиллаж байна. Цаг агаарын байдал тогтворжтол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байхыг нийт иргэдэд сэрэмжлүүлж байна” гэсэн юм.

Дарханаас гадна Увс болон Булган аймгийн орон нутгийн замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байдал үүссэн байна. Тиймээс иргэд зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа.

ОРОН НУТГИЙН ЗАМД АЛБА ХААГЧИД ХЯНАЛТАА САЙЖРУУЛНА

Дээрх аймгуудаас гадна Булган, Орхон аймгийн чиглэлийн замд их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүсчээ. Эдгээр аймгуудын тухайд автомашинаар зорчиж байгаа иргэдэд хурд тохируулж, сэрэмжтэй зорчихыг анхааруулж байгаа аж. Автотээврийн үндэсний төвөөс дээрх аймгууд руу зорчих иргэд тасалбар бичүүлэх боломжтойг асуухад одоогоор бичихгүй.

Өчигдөр болон өнөөдөр зорчих тасалбар авсан иргэд хуваарийг солиулж, мөн билетээ буцааж боломжтой гэлээ.

Харин орон нутгийн замд осол аваар хэр их бүртгэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад цагийн дараа дүн мэдээг нэгтгэж гарна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж